Эверестийн оргилд авирахаар явсан манай хоёр уулчны нэг Ц.Өсөхжаргалын цогцсыг 8,550 метрийн өндрөөс олсон тухай "8K Expeditions"-ын төлөөлөгч Лакра Шерпа мэдээлжээ. Алга болсон нөгөө уулчныг нь одоогоор олоогүй байна.
Хайгуул хийж буй шерпа нарын мэдээлснээр манай уулчдын олс тасарснаар өмнөд оргилын доор хэдхэн метрийн гүнд гацсан бололтой. Уулчны цогцсыг шерпа нар аюулгүй байрлуулсан, цаашид яах талаар гэр бүлийнхэнтэй нь зөвшилцсөний дараа арга хэмжээ авахаар төлөвлөжээ.
Шерпа нар энэ сарын 19-нд дараагийн авиралтын цонх нээгдэхээс өмнө алга болсон нөгөө уулчныг нь хайх ажлыг дуусгахаар төлөвлөжээ.
Манай хоёр уулчныг эрэн хайх багт багт Печумбэ Шерпа, Минг Нурбу Шерпа, Аржун Карки болон Ланка Рам Таманг нарын туршлагатай хөтөч нар багтсан байна.
Эх сурвалж: The Himalayan