x

Энэ зун төв болон зүүн аймгуудын нутгаар ус ихтэй, аадар борооны давтамж ихсэх төлөвтэй байна

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Орчил урсгал урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер Б.Жаргалан энэ зуны цаг агаарын төлөв байдлын талаар дараах мэдээллийг өгч байна. 

Б.Жаргалан: 

-Ерөнхийдөө энэ зун төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу тунадастай, дунджаас сэрүүхэн байх төлөв ажиглагдаж байна.

Зуны төлөвийг сар бүрээр нь авч үзвэл зургаадугаар сарын хувьд агаарын дундаж температур нутгийн баруун хэсгээр буюу Баян-Өлгий, Увс, Ховдын нутаг, Говь-Алтайн ихэнх, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол хур тунадас нутгийн зүүн хэсгээр буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Төв аймаг болон Сэлэнгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна.

Долоо, наймдугаар сард төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу тунадастай, сэрүүхэн байх төлөв гарсан байна.

Төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байгаагаас гадна, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой сүүлийн жилүүдэд ус ихтэй гэнэтийн аадар борооны давтагдал нэмэгдэж байгаа. Энэ зун дээрх бүс нутгуудад аадар борооны давтагдал ч мөн их байх магадлал өндөр.

Зуны төлөвөөс харахад төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хэт халалтын давтагдал харьцангуй багатай.

Харин баруун аймгуудын нутгаар хэт халалт ажиглагдах магадлалтай, хуурай гандуу байх төлөвтэй байгаа ч хэт халалтын талаар нарийн прогноз гардаггүй учраас дээрх мэдээллийг богино хугацааны урьдчилсан мэдээ гарах тухай бүрд авч ашиглахыг зөвлөж байна.

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн давтагдал нэмэгдэж байна.

Ялангуяа хавар, намрын улиралд хүчтэй салхи, шороон шуурганы давтагдал нэмэгдэж байгаа бол зуны хугацаанд ус ихтэй аадар борооны давтамж мөн ихсэж байна.

iKon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 10 цаг 36 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 10 цаг 38 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 10 цаг 51 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 10 цаг 54 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 10 цаг 56 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 10 цаг 58 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 11 цаг 0 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 11 цаг 5 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 11 цаг 7 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 11 цаг 24 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 13 цаг 44 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 14 цаг 2 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 15 цаг 34 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 15 цаг 37 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 15 цаг 38 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 15 цаг 39 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 15 цаг 41 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 15 цаг 46 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 15 цаг 48 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 15 цаг 58 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда...
Top