Нийслэлийн бизнес Инновац хөгжлийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран инновац, эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний олон улсын үзэсгэлэн, хурлыг энэ сарын 18-ны өдрийг дуустал зохион байгуулж байна.
Олон улсын үзэсгэлэнд БНХАУ, ОХУ болон үндэсний 50 гаруй компани оролцож инновац, эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний технологийг танилцуулна.
Арга хэмжээний үеэр эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, системийн үйлдвэрлэл, хэрэглээ, хэмнэлтийн бодлогын хэрэгжилт, дулааны эрчим хүчний хэмнэлт, хэрэглээнд суурилсан дулааны эрчим хүчний төлбөр тооцоог нэвтрүүлэх, шинэ дэвшилтэт техник, технологи, эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх эрчим хүчний хэрэглэг нэмэгдүүлэх боломж зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Өнөөдөр үзэсгэлэн, хурлын нээлтийн арга хэмжээ боллоо. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг "Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах зэрэг цаашдын тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжилд хувь нэмрээ оруулах үүднээс нийслэлийн зүгээс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг төрөл бүрээр дэмжиж ажиллана. Энэ чиглэлийн үнэ, тарифын бодлого, хөрөнгө оруулагчдын таатай нөхцөлүүдийг бий болгох үүднээс холбогдох төрийн байгууллагуудтай хамтран тодорхой ажил арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна" гэв.
Нэмэлт мэдээллийг хүргэхэд үзэсгэлэнгийн үеэр дараах бүтээгдэхүүн үйлчилгээг иргэд, олон нийтэд танилцуулна.
Үүнд:
-
Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, нарны цахилгаан, дулааны эрчим хүчний үүсгүүр, системийн суурилуулалт;
-
Дулааны насос, агаар сэлгэлт;
-
Ногоон зээлийн санхүүжилтийн зөвлөгөө;
-
Эрчим хүчний хэмнэлттэй эко халаалтын системийн бүтээгдэхүүн;
-
Эрчим хүчний ухаалаг дулааны тоолуур, орон сууцны өрөөний халаалтын удирдлагын систем;
-
Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан хэрэгсэл, лазер принтер;
-
Эрчим хүчний ухаалаг бүртгэлийн апликейшн;
-
Монгол гэрийн халаалтын шийдэл, баттерей хуримтлуурын систем;
-
Ахуйн ус цэвэршүүлэгч, насос;