Нийслэлд зам засварын ажил шат дараатайгаар үргэлжилж байна.
Энэ долоо хоногийн Бямба гараг буюу тавдугаар сарын 18-ны 22:00 цагаас 21-ний 06:00 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 7, 17, 38 дугаар хорооны нутаг дэвсгэр "Харуул алтай" хотхон орчмоос "Да хүрээ" гудамж хүртэлх авто замыг хааж асфальт бетоноор хучин шинэчлэхээр болжээ.
Мөн хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн худгийн таг өндөрлөх, тэмдэг тэмдэглэгээний ажлыг хийнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.