Ардын багш, Гавъяат тамирчин, Мехико-1968 олимпын анхны хүрэл медальт Чимэдбазарын Дамдиншаравын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг байгууллаа.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 70 дугаар тогтоолоор Дэлгэрэх гол дагуух цэцэрлэгт хүрээлэнг Ч.Дамдиншаравын нэрэмжит болгон “Олимп” хэмээн нэрлэх тогтоол гаргаж байсан. Гавьяат тамирчинг нутагтаа ирэх үед цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтийг хийж, олимпын таван цагираг бүхий хөшөөний шавыг тавилаа.
Тэрбээр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын уугуул юм.