Өнөөдрийн байдлаар дараах авто замуудыг хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэж байна.
1. ХААИС-ИЙН УУЛЗВАРААС ЗҮҮН ТИЙШ БУГАН ХАЛИУН РЕСТОРАНЫ УУЛЗВАР ХҮРТЭЛХ
I хэсэг /ХААИС-ийн уулзвараас Зайсан толгойн зүүн хэсгийн авто зам хүртэлх/
- 2024 оны тавдугаар сарын 9-ний өдрийн 22:00 цагаас
- 2024 оны тавдугаар сарын 12-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
II хэсэг /ХААИС-ийн уулзвар/
- 2024 оны тавдугаар сарын 11-ний өдрийн 08:00 цагаас
- 2024 оны тавдугаар сарын 11-ний өдрийн 16:00 цагийн хооронд хааж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
III хэсэг /Зайсан толгойн зүүн хэсгийн авто замаас Буган халиун ресторан хүртэлх/
- 2024 оны тавдугаар сарын 12-ны өдрийн 06:00 цагаас
- 2024 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
2.ЦЭЦЭГ ТӨВИЙН УУЛЗВАРААС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН УУЛЗВАР ХҮРТЭЛХ
Тус авто замыг тавдугаар сарын 10-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 13-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
Асфальт бетоноор хучих бөгөөд хашлагыг өндөрлөж, зорчих хэсгийн түвшинд тааруулна. Мөн зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, тэгшилгээний үе, хэвтээ, босоо тэмдэг суурилуулах зэрэг ажлыг хийнэ.
3.ТБД АНДУУДЫН УУЛЗВАРААС УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН ТӨВ БУУДАЛ ХҮРТЭЛХ
Баянгол дүүргийн 3 дугаар хороо, ТБД андууд төвийн уулзвараас Улаанбаатар Төмөр Замын Төв буудал хүртэлх авто замыг тавдугаар сарын 10-ны 23:00 цагаас тавдугаар сарын 13-ны 06:00 цагийн хооронд хааж, засварлаж, шинэчилнэ.
Засварын ажлын хүрээнд хашлага өндөрлөж, зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, тэгшилгээний үе болон асфальт бетон хучилтын ажил хийнэ. Мөн хэвтээ болон босоо тэмдэг тэмдэглэгээ суурилуулах юм.