Энэ оны тавдугаар сарын 10-ны өдрийн 21:00 цаг орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Цахим хөгжлийн яамны зүүн талд гурван эрэгтэй олон нийтийн гудамж, талбайд бие засаж байгаа бичлэг олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн.
Уг мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас уг асуудлыг гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Шалгалтын явцад гадаад улсын гурван иргэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дээрх зөрчлийг үйлдсэн болохыг тогтоогдож, холбогдох хуулийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.