x

"Сүүн дархлаа" зорилтот хөтөлбөрийг ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ

Боловсрол, Шинжлэх Ухааны Яам(БШУЯ), Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар(НЗДТГ) болон холбогдох төрийн байгууллагууд хамтран “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрт нийслэлийн ерөнхий боловсролын 12 сургуулийн бага, дунд, ахлах ангийн 18,840 хүүхэд хамрагдаж долоо хоногийн гурван өдөр “Д” амин дэмээр баяжуулсан сүү ууж байна.

БШУЯ, Жайка олон улсын байгууллагатай хамтран ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол хөтөлбөрийг дэмжих төслийн хүрээнд “Бага ангийн сурагчдын хоол тэжээлийн байдал”-д судалгаа хийхэд эрдэс, амин дэмийн дутагдал, ясны сийрэгжилт өндөр хувьтай гарсан. Энэ нь шим тэжээллэг хоол хүнсийг хангалттай хэмжээнд авч чадахгүй байгааг харуулж байна.

Тухайлбал сүү сүүн бүтээгдэхүүний хэрэглээ 3-4 дахин бага байгаа нь кальц болон “Д” амин дэмийн дуталд орж яс сийрэгжих, тархины хөгжил буурах, шүд цоорох зэрэг өвчлөлийн суурь болж байгаа юм. Тиймээс дээрх зорилтот хөтөлбөрийг нийслэл, дүүрэг, эцэг эхийн хамтын оролцоотойгоор хэрэгжүүлж эхэлжээ.

Хөтөлбөр хэрэгжүүлэхэд гарч буй зардлын тодорхой хэсгийг сурагчдын эцэг эх, асран хамгаалагчид гаргаж байгаа. Тэд энэ арга хэмжээг эрүүл мэндэд тустай зөв зүйл хэмээн талархан хүлээж авч байна.

Дундговь аймгийн ЗДТГ "Сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлж ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхэд багачууддаа сүү өгч эхэлсэн нь "Сүүн дархлаа" зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхлэлийг тавьжээ.

БШУЯ “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг цаашид улсын хэмжээнд ерөнхий боловсролын бүх сургуулиудад хэрэгжүүлэхээр зорьж байгаа бөгөөд аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ, эцэг эх асран хамгаалагчдыг дэмжлэг чухал тул бүх нийтээрээ хамтран ажиллахыг уриалж байгаа юм.

Амин дэмээр баяжуулсан сүү ууснаар:

  • Бие махбодын дархлаа, эд эс, ясны хэвийн өсөлт хөгжилтийг дэмжих,
  • Тархи, мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулах
  • Бие махбодын өсөлт хөгжилд зайлшгүй шаардлагатай үл орлогдох амин болон тосны хүчил, аминдэм А, С, Д, В12, рибофлавин, кальц, фосфор, кали, магни, цайр зэрэг чухал шимт бодисын хэмжээ нэмэгдэж, шүдний өвчлөл буурах өндөр ач холбогдолтой бөгөөд дархлаа нэмэгдсэнээр сурах идэвх сайжирна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Эх сурвалж: Боловсрол, Шинжлэх Ухааны Яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 4 цаг 36 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 9 цаг 51 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 10 цаг 8 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 10 цаг 50 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 11 цаг 0 мин Номын хураангуй: The Power of the Other Өчигдөр 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top