Франц-Канадын иргэн Томас Гарон да Силва унадаг дугуйгаар Торгоны зам дагуу аяллаа өнгөрсөн сард эхлүүлжээ. Аялагч Монголын нийслэл Улаанбаатараас Португалийн Сагрес хотод хүрэх зорилт тавьжээ. Хорин улсын нутаг дэвсгэрээр дамжиж, 135 хоног аялахдаа 17,000 км замыг зөвхөн унадаг дугуйгаар, ганцаараа туулах зорилготой байв.
Гэвч тэр Улаанбаатараас гарснаасаа хойш хоёр хоног явж, 200 км зам туулсны дараа Төв аймгийн Өндөрширээт суманд нутгийн иргэнд зодуулж, ноцтой бэртсэн тухайгаа өөрийн соошал хуудсаар мэдээлжээ. Дөрөвдүгээр сарын 29-нд халдлагад өртсөнийхөө дараа сумын төвд гурав хоног хэвтсэн ч бие нь сайжраагүй тул Улаанбаатарын эмнэлэгт хүргэгдсэн байна.
Тэрбээр эмч нарын зөвлөсний дагуу Торгоны замын аяллаа хойшлуулж, Канад руу буцахаар болсноо Фэйсбүүк хуудсаараа мэдээлжээ. Томас Гарон да Силва өмнө нь Канад, АНУ, Исландын нутгаар дугуйтай аялж байсан туршлагатай аялагч юм байна.
Сэтгэгдэл (89)