Энэ 7 хоногт есөн дүүргийн 34 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна.
2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан бол нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна.
Өнөөдөр, маргааш /2024 оны тавдугаар сарын 11, 12/ нөөцийн мах худалдаалах цэгүүдийн байршлыг таницуулж байна.