x

Тэнэг хүүгийн тухай үлгэр

Нэг нь нөгөөгөө ганц хоёр удаа бус бүр насан турш мэхлээд байхад, мэхлэгдэж буй дүнхүү нь ухаарахгүйг хажуунаас нь харах хэцүү. Бүр тэсвэр барагдана гээч. Уншигч танд бас тэгдэг үү? Дотно андаа ямагт залилж, их багаар холгогч этгээд зэвүүн ч хууртагч гэмгүй мулгууг өмөөрвөл ойлгохгүй, хуурагчаа улаан цээжээрээ хаагаад өөртөө туслах гэсэн чамайг хорлоно гээд бодчих. Мэхлэгчтэйгээ тэр хамсах бөгөөд чамайг шившиглэхээр гүтгэж гутаана. Тэднийг мэхлүүлж байхдаа таарсан малууд гэж тавалмаар. Гэвч тэд монголчууд минь. Мэхлэгчийнх нь залийг илчилбэл итгэхгүй-яаж ч мэдэх аюултай. Энэ бол үзэл сурталд нэрвэгдсэн тархины гэмтэл буюу “өөрөө бүү мэд, мэдсэн хүний үгэнд бүү ор” гэх хараалын бузар гийе.

Тэнэг хүүгийн тухай үлгэр бий. Тэнэг хүү уг нь гэмгүй даруу-ахыгаа бишрээд үгнээс нь гардаггүй нэгэн. Харин ах нь дүүдээ хорон санаа заадаг өөдгүй чарлава байж. Ах нь түүнд буруу юм заасныг хүмүүс залруулж туслах гэвэл хүү тас зөрдөг тул тэнэг гэгджээ. Ах нь түүнд юу л гэнэ түүгээр зүтгээд дуусах дүү. Тэнэг хүү зүүсэн хавхандаа орсон ээжийгээ “амь авар” гэж гуйхыг тоохгүй хавханд орсон амьтныг алж бай гэж ах хэлсэн гээд эхийгээ хөнөөдөг. Ардын үлгэрт “ах” гэсэн нь “орос ахыг” онилоогүй үг шүү. Ялгаж зөв ойлгохыг гуйя. Хэт тэнэг хүүгийн тухай үлгэр зохиох хэрэг монголчуудад байж дээ гээд би энд цухас дурдав.

Хотын дарга Х.Нямбаатар сүүлийн өдрүүдэд телевизээс салахаа болилоо. Цэнхэр дэлгэцээр хотын дарга маань өөртөө итгүүлэхээр ховсдоод ч байх шиг. Зам дээгүүр гүүрэн гарц сүндэрлүүлж түгжрэлээс гарах гээд чадалгүй хотын тэнгэрээр дүүжин тээвэр сунайлгах төсөлд шилжсэн. Бүтэхгүй нь хамаагүй, сонсголонтой нь сонгуульд санал ууталдаг. Нүхэн гарц ухнатахаа голоод хэдэн арван км хонгил ухаж метро байгуулах гэнэ. Сайхан сонсогдож байгаа биз. Хичнээн ч хот ярайлгах нь вэ. ХХI зууны стандартаар барьсан бэсрэг хотууд чих мялаасан ч нүд хэзээ хужирлах нь бүрхэг. Замаар үерлэх борооны ус зайлуулах суваг татах стандартыг сураагүй ч Богд уулаа нэвт өрөмдөөд түгжрэлээ гялс арилгана гэж панаалдагч нарт зэвүү хүрэхийн зэрэгцээ үлгэрийн тэнэг хүү шиг итгэмтгий сонгогч нараа яалтай.

Д.Амарбаясгалан гэх улаан гэрийн ухуулагч малчдын шинэ хоршоонд элссэн өрх сарын 5 саяын цалинтай болно ч гэх шиг. 50 саяын хөнгөлттэй зээлийн 20 хувийг малчин төлөөд 80 хувийг амарбаясгалант хааны өглөгч дүрээр хувиасаа төлөх аятай жүжиглэх нь угтаа сонгуульд ялах заль мэх. Бүл бүлээрээ малчид хоршиход татвар төлөгчдийн мөнгийг янз бүрийн халамж нэрээр тараахгүй бол Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр сонгуулийн өрсөлдөөнд үнэгүйднэ. Яагаад гэвэл 8 жил эрх барьсан МАН-ын хулгай нуух аргагүй балиартсан. Төр саад болохгүй бол малчид өөрсдөө хоршиж элбэг дөнгөнө. Гүйх нохойд баах нохой саад болдог. Юун ч их суртал бэ. Яг л нэгдэлжих хөдөлгөөн. 

С.Зоригийг хөнөөсөн алуурчныг чихнээс нь чирж авчраад цаазын тавцанд зогсооно гэх битүү утгатай мэдэгдэл тоглоом биш. Ноцтой хөндүүр сэдвээр наргиагүй нь лав. Тийм гавъяа байгуулсан лидерийг сонголгүй яах вэ. 26 жил хүлээсэн агшин. Зальтай нь хуураад, мулгуу нь хууртаад хорвоог элээх үү Чингэсийн удмуудаа. Зальдахад эрх мэдэл, бэл бэнчин орно. Мөн луйвар хулгай авилгад гаргууд бүлэггүй бол (хоршоо биш шүү) мэхлэх улстөр хол харайхгүй. Гурван өндөрлөгөөс давхар давхар хамгаалалттай дархлагдсан сүлжээний тоглолт бүхнийг шийднэ. Зальдагч мэхлэгч хуурагч нартай тэмцээд юу ч олж долоохгүй. Зальдуулж, мэхлүүлж, хууртаж буйгаа ухаардаггүй хөөрхийсийг сэнхрүүлэх гэвэл ад болно. Зальжин хуурагч, маанаг хууртагчид гэх эсрэг тэсрэг хоёр тэврэлдээд дийлдэшгүй баг болсон нь гайхалтай. Зальжин бүлэглэлтэй тэмцвэл няц цохиулна, маанаг массыг өрөвдвөл өшиглүүлнэ. Ийм улсад сонголтоо зөв хий гэх-ойлгомгүй. Нэр дэвшигчид татвараар цугларсан төсвөөс хумслахаар цөм шүлэнгэтэж буй бол зөв буруу сонголт гэж байх уу. Зальдагчаа зальдуулагч нь сонгосноор сонгууль үнэмлэхүй ялалтаар өндөрлөнө. Тэнэг хүүгийн үлгэр төгсөөгүй тул амар сайхандаа жаргасангүй. 

Ц.Доржготов

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 9 цаг 52 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 15 цаг 7 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 15 цаг 24 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 16 цаг 6 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 16 цаг 16 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top