x

Б.Ганбат: Нарны замын өнгөт тэмдэглэгээ борооны усанд урсаж, арилахгүй

Нарны замын зорчих хэсгийн асфальт бетон хучилтын ажил дуусаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээжээ. 

Энэхүү замын өнгөт тэмдэглэгээ борооны усны улмаас урссан эсэх асуудлаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам арчлалтын хяналтын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Ганбат дараах тодруулга, мэдээллийг хүргэлээ. 

Тэрээр "Нарны замын хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд хийгдэж буй гарцны өмнөх өнгөт тэмдэглэгээний ажил бүрэн дуусаагүй. 

Борооны улмаас өнгөт тэмдэглэгээний илүүдэл материалууд урссан гэж олон нийтийн сүлжээгээр шүүмжилж байна. Технологийн хувьд өнгөт тэмдэглэгээний илүүдэл материалыг бэхжилтээ бүрэн авсны дараа шүүрдэж, хамж цэвэрлэж авдаг. Угаас ийм технологитой гэсэн үг. 

Өнгөт тэмдэглэгээ стандартын дагуу хийгдсэн. Ямар ч урсаж алга болсон зүйл байхгүй. Түрүүн дурдсанчлан тухайн бодис нь бэхжилтээ бүрэн авсны дараа илүүдэл материалыг нь хамж, шүүрдэж авдаг аргачлалаар хийдэг ажил" гэж тайлбарлав. 

Үргэлжлүүлэн "Нарны замын хэсэгчилсэн засвар шинэчлэлт тавдугаар сарын 7-нд эхэлж, хучилтын ажил хийгдсэн. Энэхүү хучилтын ажил бүрэн дууссан. 

Одоогийн байдлаар явган хүний зам, борооны ус зайлуулах шугам, явган хүний налуу зам гаргах гэх мэтчилэн ажил үргэлжилж байна. Мөн замын зорчих хэсгийн урд талд хоёр ширхэг ус шингээх худаг хийхээр төлөвлөж байгаа.  

Гэрээний хугацааны дагуу уг ажлыг долдугаар сарын 8-нд дуусгахаар тусгасан. Гэхдээ бид зургаадугаар сарын 1-нд бүрэн хийж дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.

2024 онд Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийт 17 байршилд засвар шинэчлэлтийн ажил хийхээр төлөвлөсөн. Үүнээс 13 ажлын гэрээ байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар гурван байршилд ажил бүрэн дууссан бөгөөд нийт есөн байршилд засвар шинэчлэлтийн ажил хийгдээд явж байна.

Маргаашаас буюу тавдугаар сарын 10-13-ны хооронд дахин гурван байршилд засвар хийнэ" хэмээлээ. 

Хэсэгчлэн хаахаар төлөвлөж буй байршлуудын талаар: 

Засвар шинэчлэлт хийх байршлуудад зам хаах тухай мэдээллийг нийслэлийн Нийтийн тээврийн газар болон Тээврийн Цагдаагийн Албатай зөвшилцсөний үндсэнд 3-5 хоногийн өмнө олон нийтэд мэдээлдэг. 

  • Энэ долоо хоногийн хувьд тавдугаар сарын 10-ны 22:00 цагаас Зайсангийн ХААИС-ийн уулзвараас зүүн тийш Буган халиун ресторан хүртэлх авто замын засвар шинэчлэлтийн ажлыг хийнэ.

  • Төв вокзалаас хойш ТБД Андуудын уулзвар хүртэлх авто замын засвар шинэчлэлтийн ажил бий. 

  • Бага тойруугийн хэсэгчилсэн засвар шинэчлэлт буюу Цэцэг төвийн уулзвараас Цаг уурын уулзвар хүртэлх авто замын засварыг хийхдээ хөдөлгөөнийг хэсэгчлэн хаахаар төлөвлөөд байгааг Ахлах мэргэжилтэн Б.Ганбат хэллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 4 цаг 48 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 10 цаг 3 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 10 цаг 20 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 11 цаг 2 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 11 цаг 12 мин Номын хураангуй: The Power of the Other Өчигдөр 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top