Аглаг бүтээлийн сүмд маани хурах үйл ажиллагаа болно.
Тодруулбал, энэ удаагийн маанийн бүтээлийн онцлог нь бурханч лам Г.Пүрэвбатын нирваан дүр үзүүлсний 49 дэх хоногийн тахилд зориулагдаж буй. Ингэхдээ тавдугаар сарын 22-ны 19 цагт хурал эхэлж, тавдугаар сарын 26-ны өдөр өндөрлөнө.
Хурал гадаалсан байсан ч маани тоолох үйл ажиллагаа нь өдөр, шөнө алгасалгүй, тасралтгүй үргэлжилдэг учир бүтээлд хонуутаар болон олон хоногоор оролцож байгаа хүмүүс багт хуваагдан хуваарийн дагуу ээлжээр маань таслахгүй тоолох бөгөөд нэг багт дунджаар 2-3 цаг оногдоно.
Маанийн бүтээлд бүтэн буюу хонуутаар оролцох хүсэлтэй сүсэгтэн Аглаг бүтээлийн сүмтэй тавдугаар сарын 20-ны өдрөөс өмнө урьдчилан холбогдож, бүртгүүлнэ. Хоноглох сүсэгтнүүд аяны хөнжил, гудас, оо сойз, алчуур, саван, дулаан хувцас, ороолт, эрхи, хувийн жижиг халуун сав, халбага сэрээ, аяга тавгаа авч ирэх бөгөөд зөвхөн цагаан хоол иднэ.
Харин урьдчилж бүртгүүлээгүй, хонохгүй сүсэгтнүүдийн хувьд өөрсдөө хоол хүнсээ бэлтгэж очих юм байна.
Сэтгэгдэл (2)