Өчигдөр буюу тавдугаар сарын 5-ны ням гаригт tac.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч А.Баярмааг баривчлан саатуулжээ. Түүнийг баривчилсан үндэслэлийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг:
-"Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос “...сэжигтэн А.Б-г прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, оргон зайлсан үндэслэлээр сэжигтнээр баривчлах...” саналыг 2024 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр шүүхэд ирүүлсэн.
Шүүх прокурорын саналыг хянан хэлэлцээд сэжигтэн А.Б-г Монгол Улсын хилээр орж ирсэн үеэс эхлэн сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгосон" гэсэн байна.