Өчигдөр буюу энэ оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 16:00 цагийн орчимд “Бага насны хоёр хүүхэд сураггүй алга боллоо” гэх дуудлага, мэдээлэл 18:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Уг дуудлага, мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар, Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн Албаны нохой сургалтын хэлтсийн 90 алба хаагч, хоёр эрэлч нохойн хамт эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, 00:00 цагийн орчимд айлын муу усны нүхнээс оллоо.
Алга болсон гурав болон таван настай хүүхдүүдийг эсэн мэнд олж, аврах ажиллагааг амжилттай зохион байгуулж, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвийн эмч нар анхан шатны тусламж үзүүлсэн юм.
Одоогоор дээрх хоёр хүүхдийг “Түр хамгаалах байр”-д хамгаалалтад авч, шалгалтыг үргэлжлүүлж байна.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв