x

Монгол, Казакстан улсын хууль зүйн салбарын цахим шилжилтийн талаар санал солилцлоо

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Бүгд Найрамдах Казахстан улсын Хууль зүйн дэд сайд Бекболат Молдабековыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Монголын нотариачдын танхим, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны төлөөлөл оролцлоо.

Уулзалтаар Монгол Улс болон Бүгд Найрамдах Казакстан Улсын хууль зүйн салбарт цахим шилжилтийн чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл солилцсон бөгөөд Казакстан Улсын Хууль зүйн дэд сайдаас салбартаа нэвтрүүлсэн цахим шилжилт, аппликейшнуудын талаарх сайн туршлагаа хуваалцав.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо салбарын цахимжилт, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй, орон зай, цаг хугацааны хязгаарлалтгүйгээр, цахимаар үзүүлж байгаа талаар санал солилцож байгаад талархлаа илэрхийлээд Монгол Улсын Засгийн газраас “цахим үндэстэн” болох томоохон зорилт дэвшүүлж, түүний хүрээнд хууль зүй, дотоод хэргийн салбарт хэрэгжүүлж буй ажлууд, холбогдох хууль эрх зүйн талаар мэдээлэл өглөө.

Уулзалтын үеэр дэд сайд Бекболат Молдабеков Казакстан улс өнгөрсөн жил төрийн үйлчилгээний цахимжилтаар НҮБ-аас гаргасан жагсаалтад 8 дугаарт эрэмбэлэгдсэн болон нэг жилийн хугацаанд хууль зүйн салбарт шаардлагатай аппликейшнуудыг хөгжүүлсэн хамгийн шилдэг цахимжсан яам болсноо дурдаад цаашид Цахим хөгжил, харилцааны холбооны яамтай хамтран ажиллахаар гаргах үйл ажиллагааны зураглалын хүрээнд Монгол Улсын хууль зүйн салбарын цахимжилтын чиглэлээр хамтран ажиллахад нээлттэй байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газар, Монголын нотариатчдын танхимын төлөөллөөс цахим үйлчилгээгээ илүү боловсронгуй болгож, хөгжүүлэх чиглэлээр Казакстан улстай хамтран ажиллах талаар санал солилцсон юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 5 цаг 27 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 10 цаг 41 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 10 цаг 58 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 11 цаг 41 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 11 цаг 51 мин Номын хураангуй: The Power of the Other Өчигдөр 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top