Нийслэлийн хэмжээнд 2024 оны хугацаат цэргийн албаны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна. Цэрэг татлагыг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зохион байгуулах бөгөөд нийслэлийн хэмжээнд цэрэг татлагын зарлан дуудах хуудас тараалт 87 хувьтай байна.
Цэрэг татлагын байрууд:
- Баянгол дүүрэг 96-р сургууль
- Баянзүрх дүүрэг 14-р сургууль
- Сонгинохайрхан дүүрэг 83-р сургууль
- Хан-Уул дүүрэг 34-р сургуууль
- Чингэлтэй дүүрэг 5-р сургууль
- Сүхбаатар дүүрэг 3-р сургууль
Зарлан дуудах авсан цэргийн үүрэгтнүүүд цэрэг татлагын байранд очихдоо иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн бол диплом зэрэг бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай.
Хугацаат цэргийн албан татагдаж буй цэргийн үүрэгтнүүд найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно.