x

Өмгөөлөгч Г.Батбаяр буудуулсан шархтай нас барсаныг урьдчилсан байдлаар тогтоожээ

Өмгөөлөгч Г.Батбаярын нас барсан, үхлийн шалтгааны талаар ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. 

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр:

-"Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Б /өмгөөлөгч Н.Батбаяр/ 2024 оны дөрөвдүгээр сарын 21-нд гэрээсээ гараад ор сураггүй алга болсон гэх гомдлыг түүний төрсөн дүү Н дөрөвдүгээр сарын 25-ны 00:57 цагт тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан.

Иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу эрэн сурвалжлах ажиллагааг улсын хэмжээнд эхлүүлсэн байна. Эрэн сурвалжлах ажиллагааны хүрээнд дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Богдхан амралтын газрын гаднах автомашины зогсоол орчмоос иргэн Б-ын унаж явсан улсын дугаартай Toyota Isis загварын машин олдсон.

Хуулийн дагуу хэргийн газрын үзлэгийг автомашинд явуулахад иргэн Б арын суудал дээр нас барсан байдалтай олдсон. Хэргийн газрын үзлэгийг гэрэл зураг, дуу дүрсний аргаар баримтжуулж авсан байгаа. Цагдаагийн байгууллагын мэргэшсэн алба хаагчид, тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуроруудын хамтаар үзлэгийг зохион байгуулсан.

Хэргийн газрын үзлэгээр хохирогчийн нэр дээр бүртгэгдсэн галт зэвсэг, сум, хонгио, гар утас болон бусад зүйлийг эд мөрийн баримтыг бэхжүүлэн авч, шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар Шүүхийн Шинжилгээний  Ерөнхий Газарт хүргүүлээд байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б нь галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, өөрийн нэр дээр галт зэвсэг худалдаж авсан болох нь тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

Амь хохирогчийн цогцсын үзлэгийг Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газарт эрх бүхий албан хаагчдын бүрэлдэхүүнтэй буюу гурав болон түүнээс дээш бүрэлдэхүүнтэй мэргэшсэн шинжээч нар явуулж, энэ үйл ажиллагааны явцыг дүрс, дуу бичлэгээр бэхжүүлж авсан. байгаа.

Хэрэгт амь хохирогчийн төрсөн дүү Н-ийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон. Хууль ёсны төлөөлөгч Н болон түүний өмгөөлөгч Ц-г байлцуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1, 8.1.1, 8.1.2, 8.1.3, 25.1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, мэдүүлэг авсан байгаа. Амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоох шинжээч томилсон тогтоолыг танилцуулахад хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй.

Хэрэгт гэрчээс мэдүүлэг авах, амь хохирогч Б-ын маршрутыг тогтоох, хяналтын камеруудын бичлэгт үзлэг хийх, хурааж авах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрх бүхий алба хаагчид прокурорын хяналт дор явуулж байна. Мэдээллийг прокурорын зөвшөөрсөн хэмжээнд өгч байна.

Урьдчилсан байдлаар "буудагдсан" байж болзошгүй шархтай нас барсан асуудал байгаа" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 6 цаг 2 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 11 цаг 16 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 11 цаг 33 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 12 цаг 16 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 12 цаг 26 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top