Цахим орчинд энэ сарын 10-ны өдөр нэр бүхий мэдээллийн сайтуутаар “Сэлэнгэ аймгийн Зүүнхараад болсон “U15” нэртэй волейболын тэмцээний үеэр багш нь сурагчаа “Бөмбөг алдлаа” гэж орилж, удаа дараа маш хүчтэй алгадан, зодож биед нь халдаж байгаа нь” гэсэн гарчигтай, видео мэдээлэл цацагдсан.
Цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй уг үйлдлийг Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж хүүхдийн эрхийг зөрчих зөрчил гаргасан иргэн Ж-д Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 300 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна.