Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо, Сонсголонгийн 289.4м урт гүүрний зорчих хэсгийн хойш чиглэлийн эгнээний засвар, арчлалтын ажил дуусаж, зорчих хөдөлгөөнийг нээлээ.
Тус ажлын хүрээнд гүүрний орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийг хүчитгэж, асфальтбетон хучилт хийжээ.