Цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 19 цаг 20 минутын үед иргэн “Н”-аас өөрийн төрсөн ах “Б”-г /өмгөөлөгч Г.Батбаяр/ оршин суух хаягтаа ирээгүй тул эрэн сурвалжлуулах талаар өргөдөл гаргажээ.
Өргөдлийн дагуу цагдаагийн байгууллагаас тухайн иргэнийг олж тогтоох чиглэлээр шуурхай эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулахад Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Богд хаан" амралтын газрын автомашины зогсоолд байрлуулсан автомашинд нас барсан байдалтай олдсон байна.
Өмгөөлөгч Г.Батбаяр нь АН-ын угшилтай улстөрчдийн олон хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд түүний нас барсан явдалд АН эмгэнэл илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл (2)