Нийслэлд 2024 оны дөрөвдүгээр сарын 25-наас эхлэн өдөр бүр нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Өргөтгөсөн худалдаа энэ амралтын өдрүүдэд буюу 27, 28-нд үргэлжилнэ.
Энэ оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан бол энэ долоо хоногт нэмэлтээр өдөр бүр өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна.