Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл пүрэв гаригт хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ.
Хуралдаанаар Багахангай дүүрэгт орон сууцны төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай, Сонгуулийн тойрог батлуулж, мандат хуваарилах тухай, “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийг татан буулгах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.
Мөн Нийслэлийн дотоод үнэт цаас гаргах, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай зэрэг асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаанаар хэлэлцэхийг дэмжжээ.
Ээлжит бус XIX хуралдаан энэ сарын 29-ний өдөр 10:00 цагт хуралдана гэж НИТХ-ын ХМТ-өөс мэдээллээ.