"Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ-ын Авто замын итгэмжлэгдсэн төв лабораторийн баруун бүсийн салбарт 2024 онд 12 нэр төрлийн 78 ширхэг дээжид туршилт, шинжилгээ хийлээ.
Зам, тээврийн хөгжлийн яамнаас дэвшүүлсэн "Чанартай зам-чансаатай засвар арчлалт" зорилтын хүрээнд зам, барилгын материалын чанар, хяналтыг сайжруулах зорилгоор баруун бүс нутаг Ховд аймгийн төвд салбар лабораторийг 2018 оноос эхлэн зургаа дахь жилдээ ажиллуулж байна.
Баруун бүсийн салбар лаборатори нь Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай гэсэн таван аймгийн олон улс, улс, орон нутгийн чанартай авто зам болон 10 гаруй төслийн авто замын засвар арчлалт болон барилгын материалын хийц эдлэлд туршилт шинжилгээг хийж орц нормыг тогтоох хөндлөнгийн хяналт тавих ажлыг гүйцэтгэдэг гэж Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ.