x

Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагаагүй байсан

Гэрч: Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагаагүй байсан

Дөрөвдүгээр сарын 17-нд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Хайлаастад зам тээврийн ноцтой осол гарч 16 настай охин амь үрэгдсэн юм. Энэ талаар тухайн дүүргийн оршин суугчид болон талийгаач охины сургууль дээрээс сурвалжилсан сурвалжлагыг хүргэж байна.

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч: 

-Хайлаастын энэ зам чиний харж байгаачлан хоёрхон эгнээтэй зам. Өвлийн улиралд ч осол аваар гарах нь бага. Саяхан орсон борооноор зам нь бага зэрэг эвдэрснээс бусдаар дажгүй. Осол гарсан уулзвар дээр өмнө нь осол гарч байхыг би лав үзээгүй. Пунцогцогчинлин хийдийн урд талын уулзвар дээр жолооч нар нэгэндээ хүлээцтэй хандчих л хэрэгтэй байгаа юм. Туслах зам талаас нь гэр хороолол, сургуулийн зам төв замтайгаа нийлдэг. Жолооч Пунцогцогчинлин хийдийн урд өөр машинтай шүргэлцээд сандарсандаа эсрэг урсгалынхаа явган хүний замаар явсаар байгаад айлын хашаа очиж мөргөсөн байгаа юм. Осол гарах үед би яг нүдээр хараагүй ч ослын дараа очиж харсан. Хэрвээ тэр жолооч уруудаж явсан бол эсрэг урсгалынхаа явган хүнийг зам дээгүүр дайрч гарах боломжгүй мөртлөө айлын хашаа, хүнтэй юутай нь мөргөсөн байсан гэв.

Сурвалжилга бэлтгэж явах үеэрээ бидэнтэй таарсан тус хорооны оршин суугч бүрээс тус ослыг харсан эсэх талаар асууж, тодруулж байлаа. Тэр олон хүмүүс дундаас ослын газраас холгүй таарсан нэгэн иргэн “Юугаа шиншилж яваа хулгайч вэ, чамд ямар хамаатай юм” хэмээн уурласан юм. Гэвч тэрбээр амь үрэгдсэн охины хамаатан байж таарав.

Амь үрэгдсэн 16 настай охины хамаатны ах:

-Осол гарсан тухай урьд шөнө олж мэдээгүй. Өглөө унтаж байсан чинь дүү маань гэрт орж ирсэн. Тэрээр охин маань өнгөрчихлөө гэдгээс өөр юу ч хэлээгүй. Би юу болсныг тухайн үед огт ойлгоогүй. Охины аав, ээж 50 гарсан настай хүмүүс. Охин хөдөлгөөн багатай, дээрээ ах, эгчтэй айлын бага хүүхэд гэв.

Ингээд осол болсон газрын байршлыг зааж өгсөн юм. Ослын газарт ирэх үед өдрийн 12:00 цаг болж байв. Блокоор ханаа өрсөн, баганыг нь тоосгоор өнгөлсөн хашаа байлаа. Хашааны төмөр хаалга цөмөрч зүүн урдахь хэсэг бүхэлдээ нурж унажээ. Ослын газар хүүхдийн улаан малгай, цус болсон ганц нэг чулуу үлдсэн байлаа.

59 дүгээр сургуулийн дөрвөн хөвгүүнээс тухайн ослын тухай мэдэж байгаа эсэхийг асуухад зургадугаар ангийн хөрслөг бор хүү ослыг нүдээр харсан гэв.

59 дүгээр сургуулийн зургадугаар ангийн хүү: 

-Энэ айлын хашаа өчигдрийн (уржигдар) ослоор ингээд нурсан. Хичээл маань 16:40 минутад тарсан. Гадаа дулаахан болчихсон болохоор шууд гэртээ харилгүй жаахан гадаа тоглох гээд үлдсэн. Сургуулийн ойролцоо тоглож байсан чинь тэнд осол гарчихсан байна гээд гэнэт найзууд маань хэлсэн. Тэнд очих үед нэг машин хашаа руу мөргөөд орчихсон байсан. Олон хүүхдүүд газарт блок, тоосгон дунд хэвтчихсэн, нэг гараа хугалсан хүүхэд гараа барьчихсан явган хүний зам дээр сууж байсан. Бас нэг охин огт хөдлөхгүй хэвтэж байсан гэв.

 

Осол болох үед автомашин айлын хашаа руу мөргөж орсон бөгөөд тус хашааны оршин суугчтай ярилцлаа.

-Та осол гарах үед гэртээ байсан уу?

-Хайлаастын зам манай гэрийн цонхоор харагддаг болохоор ихэвчлэн түгжрээтэй байдгийг нь хэлье. Осол гарах үед би гэртээ унтаж байлаа. Тэгээд ямар нэг чанга чимээнээр сэрсэн. Гэрээсээ гарах үед байшингийн урд хүүхдийн гутал хэвтэж байсан. Осол болох үед талийгаач охины гутал шидэгдээд ороод ирсэн байх. Манай хашааны буланд байдаг хогийн поошиг, нойлын хажууд хүүхдүүд тоосго, блоконд дарагдчихсан хэвтэж байсан. Ихэнх нь ухаангүй. Нэг насанд хүрсэн хүн ухаантай байсан ч тэрээр тоосго, блоконд дарагдсанаасаа болж хөдөлж ч чадахгүй. Хашааны төмөр хаалгыг цөмлөөд хүүхдийн хөл гараад ирчихсэн. Тэгээд л бушуухан тэр хүүхдүүдийн дээрх тоосго, блокыг зайлуулж эхэлсэн.

-Цагдаа, эмнэлгийн байгууллага хэр хурдан ирсэн бэ?

-Миний бодлоор удаан хугацааны дараа ирсэн. Яг минут зааж хэлж чадахгүй. Би тэр амь үрэгдсэн охины хүзүүн дээр хуруугаа тавьж зүрхний цохилтыг нь мэдэрсэн. Тэр үед багахан, удаанаар ч гэсэн судас нь цохилж байсан. Төд удалгүй түргэн тусламж ирсэн. Тэд охиныг амьсгал хураачихсан байна гэж хэлсэн. Тэгээд л би шоконд орсон доо. Үнэхээр аймшигтай, түрүүхэн намайг хуруугаа хүргэх үед амьд байсан охин ингээд амьсгал хураачихсан байна гэхээр үнэхээр цочирдом байсан. Түргэн тусламж ирэхээс өмнө талийгаач охин амьсгал хураагаагүй байсан.

-Түүний дараа юу болсон бэ?

-Тэгээд хамгийн хачирхалтай нь кинон дээр хүмүүсийг цахилгаанаар цохиулаад амь оруулах гэж оролддог шүү дээ. Ерөөсөө тэгээгүй, бас цагаан даавуу, эсвэл ямар нэгэн юмаар амьсгал хураасан охины нүүрийг бүтээхгүй байгаа нь үнэхээр эвгүй байсан. Ослын газрыг кино үзэж байгаа мэт хүмүүс тойроод зогсчихсон.

-Хашаагаа өөрсдөө засах гэж байна уу?

-Тэдгээр хүмүүс эрүүл, аюулгүй байвал манай хашаа бол яахав дээ. Хашаагаа өөрсдөө засах, яах эсэх нь тодорхойгүй байна. Жолооч дараа холбогдоно гэсэн. Манай хашаа замынхаа зүүн талд байрлалтай. Хашааны хажуу дахь зам дээшээ өгсөх урсгалтай. Яаж эсрэг урсгалаас ирж мөргөдөг байна аа хэмээн халаглав.

Амь үрэгдсэн охин 59 дүгээр сургуулийн сурагч байсан аж. Тухайн сургууль урд болон баруун талдаа орох, гарах хоёр хаалгатай. Сургуулийн урд талын замын гарц дээр хоёр хурд сааруулагч, замын тэмдэг, тэмдэглэгээ зэргийг хангалттай байрлуулсан. Сургуулийн хашааны гаднах шон дээр дөрвөн зүгт харах дөрвөн ширхэг камер ч суурилуулжээ. Охины сургууль дээр очих үед хоёр жижүүр багш үүдэнд нь сууж байлаа. Захирал, сургалтын менежертэй уулзах гэж яваагаа хэлэхэд “Одоо хуралтай байгаа, уулзуулах боломжгүй” гэв. Хэсэг хугацааны дараа өөр жижүүр багшид сургуулийн захирал, сургалтын менежертэй уулзах хүсэлтэй байгаагаа хэлэхэд “Гэмтэлийн эмнэлэг явсан” гэх хоёр өөр хариулт өгч байв.

Осол болсон өдөр хуваарийн дагуу хичээл 18:45 минутад тарсан. Осолд өртсөн хүүхдүүд сургуулиас урагш байрлах Пунцогцогчинлин хийдийн уулзвараар аюулгүй зам гарч, явган хүний зам дээр алхаж байжээ. Тэр үед Toyota Prius маркийн автомашин Hyundai Verna маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас явганаар зорчиж байсан зургаан хүүхэд, насанд хүрсэн нэг иргэнийг мөргөсөн байна. Эх сурвалжийн хэлж буйгаар хохирогчид блокон хашаатай хавсарч мөргүүлсэн. Өчигдрийн байдлаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт нэг том хүн, хоёр хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Мөн хоёр хүүхэд хүүхдийн мэс заслын тасагт, нэг хүүхэд толгойн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Тус осолтой холбогдуулан ЦЕГын Урьдчилан сэргийлэх газрын ХМОНХХийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг өчигдөр мэдэгдэл хийлээ.

-Хоёр суудлын тээврийн хэрэгсэл мөргөлдсөний улмаас хажуугийн явган хүний замаар явж байсан нэг иргэн, 4-14 насны хүүхдүүд гэмтэж 16 настай нэг хүүхэд амиа алдсан. ЦЕГ-аас уг ослын шалтгаан, нөхцөлийг тодруулахаар мөрдөн шалгах үйл ажиллагааг шуурхай үргэлжлүүлэн ажиллаж байна.

Хоёр жолооч хоёул согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Хааз, тоормос андуурч гишгэсэн эсэхийг мөрдөн шалгах явцад тодруулна. Гэхдээ тээврийн хэрэгслийн жолооч эрэгтэй, эмэгтэй байх энд хамаагүй. Тэдгээр автомашинууд ЧД-ийн Хайлааст орчимд хойноосоо урагш уруудах чиглэлд явж байсан. Хурд хэтрүүлсэн эсэх, хэний буруу вэ гэдгийг тодруулахаар ажиллаж байна. 2024 оны 3 дугаар сарын байдлаар бага насны хүүхэд зам тээврийн осолд өртсөн 149 тохиолдол бүртгэгдсэн байна. Жолоочийн хариуцлагагүй байдал хамгийн их нөлөөлдөг. Анхаарал болгоомжтой, хурдаа тохируулах, замын хөдөлгөөний дүрмээ баримтлаагүйгээс осол их гарч байна гэв.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (30)

  • Нэр (127.0.0.1)
    Танайх мэдээгээ яаж бичдэг юм бэ. Ямар ч найруулга бхгүй үргэлжилсэн үгийн, утга санаагүй хачин юм
    2024 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    2 хөлөөрөө машин барьж явдаг малнуудаас болоод бна шүү
    2024 оны 04 сарын 21 | Хариулах
    • ХААЗ ТООРМОЗОО ЗЭРЭГЦЭЖ ГИШГЭЭД БАЙДАГ МАЛНУУД ОЛШИРСОН БАЙНА ЛЭЭ.
      ҮНЭН
      2024 оны 04 сарын 21
  • Зочин (127.0.0.1)
    13р хороо шүү дээ зөв бичээчээ хүний дургүй хүрмээр юм бичхээ болимоор юмаа.Сэжиг хүрчихлээ бүр..
    2024 оны 04 сарын 20 | Хариулах
  • Энэ хүүхэд алсан авгайг олны нүдэн дээр чулуу шидэж алах хэрэгтэй .хорьж морьж яадгиин (127.0.0.1)
    Зочин
    2024 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Хөгжил сайтай оронд энийг троризим хийж аллага үйлдсэн гэж үзнэ. Сүүлийн үед машинаар троризм үйлддэг болчоод байгаашүүдээ
    2024 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Эр эм байх маш их хамаатай бас хөгшин залуу байх ч хамаатай. Самбаачлах байдал түргэн сэтгэх гээд олон зүйл нөлөөлдөг дэлхийн шинжлэх ухаан судал . Эрэгтэй эмэгтэйн онцлог тархины бүтэц сэтгэх чадвар гээд нарийн ялгаанууд байдаг юм.
    2024 оны 04 сарын 20 | Хариулах
  • Машин барьж чаддаггүй авгай нар битгий хүний аминд хүрч гай бол л доо. Хайран сайхан охин үр. АР ГЭРТ НЬ ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ. (127.0.0.1)
    Авгай нар
    2024 оны 04 сарын 20 | Хариулах
  • Анужин (127.0.0.1)
    Мөргөсөн машины буруу байтал хийх хэлэхээ олж ядсан хүмүүс яагаад түргэнийг буруутгаад байгаам.Судас бариад амьд гэдгийг нь мэдсэн,мэдлэгтэй юм бол анхны тусламж үзүүлээгүй буруутай байх нь.Эмнэлгийнхэнг арай л дэндүү доромжилж үл тоох юм.
    2024 оны 04 сарын 20 | Хариулах
    • Delgertuya
      Zaulasch balai suvilagch avgai chin! Tegsen bailaa ch gadaadad bol bituu har tsahilgaantai uutand hiij bituumjildeg bizdee. Bur neg bodniig hen yaaj muulaad bn gsn ayatai end tendehiin com unshaad bj bdg zavtai ania ve!
      2024 оны 04 сарын 20
    • Зочин
      тэгээд нас барсан хүнийг нүүрийг нь бүтээхгүй үзмэр шиг байлгаад байх зүгээр үү тэ
      2024 оны 04 сарын 20
  • ard (127.0.0.1)
    mongoloos hurdan gadagshaagn garch amidrah mini esvel aimag ub bol vnen hogiin hot amidrahaf hamgiin muuhai hot
    2024 оны 04 сарын 20 | Хариулах
  • Zula (127.0.0.1)
    Mashin barij chadku bol bitgi bariachee. Tvgjreld nemer oruulsan jolooch tsarailsan hereggvi svgnvvd
    2024 оны 04 сарын 20 | Хариулах
  • Хэн (127.0.0.1)
    Хайлаастын 13хороо сургууль нь 49 ядаж зөв бичээчээ
    2024 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Дан хулгайчид авилгачид дэвшиж бхад сонгууль яаж өгөх вэ дээ
    2024 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    teneg jolooch huuhniig nasaar n hori
    2024 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Олигтойхон цэгцтэй юм бичээч дээ
    2024 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Монголын түргэн тусламж гэж дээ. Хэдэн ярвайсан хүн загнасан ажлаа мэдэхгүй, ажилдаа сэтгэлгүй хүмүүс их болждээ.
    2024 оны 04 сарын 19 | Хариулах
    • Түргэнийхэн юугаа ч мэдэдгүй гарууд бдаг юм билээ. Ер нь тэгээд ядуу буурай орны байж бга бдал бх доо.
      2024 оны 04 сарын 19
    • Далайн Отгон
      Хүн алсан машины жолооч буружтай байтал түргэн ямар буруутай.Эмнэлэгт шавхайтай гутлаараа ичиж зовохгүй явдаг мөртлөө гэртээ түргэний эмч шавхай тарьсан гэж матдаг хөгийн хүмүүс.ТҮРГЭН БИТГИЙ ДУУДААРАЙ.ЭМНЭЛЭГТ ХЭЗЭЭ Ч БҮҮ ХАНДААРАЙ.
      2024 оны 04 сарын 19
  • Зочин (127.0.0.1)
    Маш харамсалтай. Хайран сайхан хүүхдүүд. 49р сургууль шүү.
    2024 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Turgenii mashin dotoroo suulchiin bolomj tognd tsohuildag aprataa avch yvdgkumuu
    2024 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Машин барьж сурна гэж бдаггүй юмаа малуудаа насаараа суралцдаг юм энэ муусаын зарим хүүхнүүд курс төгссөн болоо л прусс авч уначаад өөрийгөө тэнгэрийн амьтан мэт санаж нэг гараараа жолоо барина байнга утсаар ярина тамхи татна юу гээд бодцын инээдтэй новшнууд харьцаа харилцаа гэж байхгүй хүндлэл ч байхгүй чихээл бна нэг хүний ард орчихоор яачих гээд бгаан балай авгай нар та нар больчих тэх үү соёлгүй үнэн хэлэх үг ч олдохгүй бна монгол хөгжихгүй ээ дайн болж байгаа улсаас ч илүү хүнээ автын ослоор алдаж бна да яана да тэнэг монголчууд минь
    2024 оны 04 сарын 19 | Хариулах
  • Х (127.0.0.1)
    Бухарын алмас, өөрөө үхэж далд орохгүй, амьд бгаам уу... зовлогоо чирээд удаан амьдрах юм бн да
    2024 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Муу бузрийн галзуу гичийг шоронд нь насаар нь хатаа хүний сайхан цэцэг цэврүү шиг үрсийг алаад хаячлаа хууль шүүх ялаа өгнөшүү амруугаа мөнгө чихүүлээд суллана гж бхгүйшүү ар гэр нь хатуу хяналт тавьж ялыг нь өгүүлж шоронруу нь зайлуулж хатаа муу новшийг
    2024 оны 04 сарын 19 | Хариулах
    • Зочин
      Хуулиа чангатгах цаазын ялыг сэргээх хэрэгтэй
      2024 оны 04 сарын 19
  • xx (127.0.0.1)
    Aimshigtai yum daa
    2024 оны 04 сарын 19 | Хариулах
  • Уууу (127.0.0.1)
    Сэтгүүлчийн асуулт жоохон утгагүй юу? хашаа хашаагаа өөрсдөө засах гэж байна уу? гэнүү, хүний амь яригдаж байхад
    2024 оны 04 сарын 19 | Хариулах
    • Хүний амь яригдаж бхад хашаа хороо гэнүү!!
      2024 оны 04 сарын 19
    • Ослын буруутнаас хохирлыг гаргах нь тодорхой.
      2024 оны 04 сарын 19
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 7 цаг 31 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 12 цаг 46 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 13 цаг 3 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 13 цаг 45 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 13 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top