"Бэлтэс мөрөн" компанийг үүсгэн байгуулагч нэр бүхий есөн иргэнд холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Урьдчилсан хэлэлцүүлгээр прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргажээ.
Хэргийг 2024 оны тавдугаар сарын 1-ний өдрийн 11:00 цагт шүүх хуралдаанаар нээлттэй хэлэлцүүлэхээр товлон зарласан байна.
Эх сурвалж: Хөвсгөл аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газар