x

Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь Монголын тал нутаг

Гэрэл зургийг Монцамэ

Манай улсад зохион байгуулж буй “Аялал жуулчлалын 7 хоног”-ийн үйл ажиллагаанд гадаад, дотоодын аялал жуулчлалын байгууллагын мянга гаруй төлөөлөгч, зочид оролцож байна. Тэдний нэг БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яамны мэргэжилтэн Жао Жи Чианий сэтгэгдлийг хуваалцлаа.

Жао Жи Чиань:

-Би БНХАУ-аас аялал жуулчлалын салбарыг төлөөлөн ирж, Монгол Улсын “Аялал жуулчлалын 7 хоног”-ийн үйл ажиллагаанд оролцож байгаадаа их баяртай байна.

Манай улсын Засгийн газраас “Нэг зам-Нэг бүс” гэсэн хөтөлбөр дэвшүүлсэн. Үүгээр дамжуулан бид Монгол Улстай аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах их сонирхолтой байгаа. Энэ салбарт цаашид хамтран ажиллах өргөн боломж бидэнд бий.

-Хөрш орны хувьд ч тэр БНХАУ-ын жуулчид Монголд их ирдэг. Тэд Монголоос хамгийн түрүүн юуг сонирхох дуртай байдаг вэ?

-Хятадын жуулчдын хамгийн их очих дуртай газар бол тал нутаг байдаг. Монгол орны байгальтай танилцахыг их хүсдэг. Тиймээс хамгийн түрүүнд хөдөөг л зорьдог. Хоёрт, ард түмний амьдралтай танилцах дуртай. Жишээ нь, малчин айл яаж амьдарч, аж төрж буйг их сонирхдог. Монгол ахуйг өөрийн биеэр мэдрэхийг хүсдэг. 

-Хоёр орны Аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаанд юу чухал гэж та бүхэн үзэж байна вэ?

-Монгол Улс аялал жуулчлалын салбарыг нэн тэргүүнд тавьж чухалчилж байгаа юм байна. Монгол орон онгон байгалиа хадгалан авч үлдсэнээр олон жуулчин татах боломжтой, жуулчид ч ихээр ирнэ. Мөн хоёр талын аялагч жуулчдын аяллын соёлын түвшинг дээшлүүлж, зүй зохистой аялах тал дээр, ялангуяа үйлчилгээ тал дээр анхаарч ажиллацгаах нь чухал юм.

БНХАУ-ын жуулчдын хувьд тэднийг Монголд ирэхэд аяллын маршрут, чиглэл, үйлчилгээг цахимаар сайн танилцуулж мэдээлэх хэрэгтэй. Мөн Монголын бараа бүтээгдэхүүнийг худалдан авах дуртай байдаг. Ялангуяа ноос, ноолууран бүтээгдэхүүн. Мөн эрчүүд их жуулчилж ирдэг тул ан агнуурын аялал жуулчлал хөгжих боломжтой санагддаг.

Хятадын жуулчдыг Монголд хүлээн авахад хятад хэлтэй хөтөч мэдээж чухал. Иймд БНХАУ-д сурч буй монгол оюутнууд болон Монголдоо хятад хэл сурч буй хүмүүсийг хөтчөөр ажиллуулахад анхаарвал илүү үр дүнтэй байх болов уу. Учир нь, бидний хоорондын ойлголцол их чухал.

montsame.mn

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 7 цаг 39 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 12 цаг 53 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 13 цаг 10 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 13 цаг 53 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 14 цаг 3 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top