Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх журамд орсон өөрчлөлтийн талаар өнөөдөр Боловсрол, Шинжлэх Ухааны Яам(БШУЯ)-наас их, дээд сургуулийн төлөөллүүдэд танилцууллаа.
Орж буй өөрчлөлтөөс онцолбол их, дээд сургуульд оюутан элсүүлэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүйгээр нэг ижил байхаар тогтоосон байна. Ингэснээр элсэгчид ижил босгоор мэргэжлээ сонгоно гэсэн үг юм.
БШУЯ-ны Дээд боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир:
-"Өмнө нь төрийн өмчийн сургуулийн сувилагчийн ангийн босго 480 оноо байсан бол хувийн хэвшлийн их, дээд сургуулийн хүний их эмчийн ангийнх 410 байв. Өмчийн хэлбэр харгалзаж босго оноо тогтоосноор хүний их эмч нь сувилагчаасаа бага оноогоор элсдэг тогтолцоо байсан хэрэгжиж байсан. Цаашид ч өмчийн хэлбэр харгалзахгүйгээр шалгуур шаардлагаа ижил байлгана.
Элсэлтийн шалгалтын босго оноог шинэчлэн тогтоохдоо өмнөхөөс нь бууруулахгүй. Жил бүр босго оноог шинэчилнэ. Зарим мэргэжил дээр өмнөх оноог нь барьж болно. Заримыг нь нэмнэ. Харин бууруулж болохгүй" гэв.
Энэ жилийн тухайд орон нутгийн сургуулийн босго оноо 420 байх бол нийслэлийн их, дээд сургуулиудын мэргэжлийн ангиллаас хамаарч ялгаатайгаар тогтоогдсон байна.
Их, дээд сургуульд элсэх босго оноо