x

Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргажээ

Монгол Улс аялал жуулчлалыг дэмжиж, жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, 30 хүртэл хоногийн хугацаагаар жуулчлах 99 орны иргэдэд иргэдэд цахим виз олгож, 34 орны иргэдийг визийн шаардлагаас түр чөлөөлснөөр 65 орны иргэд Монгол Улсад визгүй зорчих таатай нөхцөл бүрдсэн.

Гэвч сүүлийн үед жуулчлах зорилгоор цахим виз авсан болон визийн шаардлагаас чөлөөлөгдсөн улсын иргэд нь Монгол Улсад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан зөрчил эрс нэмэгдэж байна.

Тухайлбал энэ он гарсаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан дөрвөн улсын 56 иргэнийг хяналт шалгалтаар илрүүлж, 1-3 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргалаа.

Иймд жуулчлах зорилгоор зорчиж буй гадаадын иргэд худалдаа наймаа эрхлэх, эрүүл мэнд, боловсрол болон бусад байгууллагад зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэх, шашны суртал ухуулга хийх зэрэг зорилгодоо нийцээгүй үйл ажиллагаа явуулах нь хуулиар хориотой тул зөвхөн зорилгынхоо дагуу аялж амрах, мөн дээрх төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг давтан гаргахгүй байхыг зөвлөе.

Цаашид Гадаадын Иргэн, Харьяатын Газраас хяналт шалгалтыг эрчимжүүлж, тогтмол хяналт тавих тул гадаадын иргэд болон уригч иргэн, хуулийн этгээд нь хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулах, аливаа төрлийн зөрчил гаргах гаргахгүй байх, гадаадын иргэний эрх ашиг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлд онцгойлон анхаарах шаардлагатайг сануулж байна.

Эх сурвалж: ГИХГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БСШУСБХ: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ 4 цаг 30 мин НББХ: Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв 4 цаг 32 мин ТББХ: Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 4 цаг 34 мин Тавдугаар сарын 11-нд бүх нийтээр мод тарина 4 цаг 56 мин Ихэнх нутгаар дулаарна 5 цаг 6 мин Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна 6 цаг 12 мин Хэрвээ хуучнаараа байсан бол...? 8 цаг 22 мин Согтуугаар тээврийн хэрэгсэл давтан жолоодсон үйлдэл өмнөх оны мөн үеэс буурчээ 8 цаг 40 мин Шүүгчийн захирамжаар эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ 8 цаг 46 мин Шар өвсний гал түймрийн дуудлага нэмэгдэж байна 8 цаг 50 мин “Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна 9 цаг 47 мин Монгол орны нийт нутгийн 90 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйжээ 10 цаг 6 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг Украинд айлчлахыг урьжээ 10 цаг 37 мин Зүүн дөрвөн замын уулзвараас Халдварт хүртэлх замыг засаж дуусжээ 10 цаг 56 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 11 цаг 16 мин Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цахим орчинд нийтлэхийг Хүүхэд хамгааллын тухай хуулиар хориглосон 11 цаг 39 мин Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 11 цаг 57 мин Ихэнх нутгаар дулааны хэм нэмэгдэнэ 12 цаг 15 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна Өчигдөр 19 цаг 48 мин Монгол, Казакстан улсын хууль зүйн салбарын цахим шилжилтийн талаар санал солилцлоо Өчигдөр 19 цаг 19 мин
iИх уншсан
Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? КОВИД: 72 настай эрэгтэй вирусын халдвараар 613 хоног өвдөж,... Эх орноо орхисоор л байна, тэгээд яах вэ? Д.Уламбаяр: Цөмийн энергийн агентлагаа сэргээж байж бид Фран... Хөгжлийн диалектик Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес ... Ш.Төмөрсүх: Эрх баригчид сангуудаас хулгай хийсэн нөхдөө сон... Ираныг шаналган Израиль руу аврал эрэв З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцв... Хэрвээ хуучнаараа байсан бол...? Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цах... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Энэ зун олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх м... Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа... Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэ... ЦЕГ: Хүний амь хөнөөх захиалга өгсөн этгээдийг Австралиас ал... Эрэлт буурч Европын томоохон автомашин үйлвэрлэгчид хүнд цох... МИАТ компани есөн аймагт орон нутгийн нислэгээ сэргээлээ
Top