x

2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагдал 33 хувьд хүрнэ

"Монголын Эрчим Хүчний Систем ба Цөмийн Эрчим Хүчийг Ашиглах Боломж" сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр ШУА-д боллоо. 

ЭШХ-аар Монгол Улсын эрчим хүчний системийн өнөөгийн байдлыг дүгнэх, ойрын болон холын ирээдүйн бодлогод цөмийн эрчим хүчний шинэ үүсгүүр, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх боломжийн талаар хэлэлцлээ. 

ЭХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Ерөн-Өлзий: 

-"Манай улс өргөн уудам талбайтай, хүн ам сийрэг, хүйтэн цаг агаартай байдаг. Үүнийг дагаад бусад орны эрчим хүчний салбартай харьцуулахад манай улсад онцлог шинж их бий.

Хүн амын тархай бутархай байдлаас шалтгаалж дөрвөн үндсэн хэсэгт хуваагддаг.

Тодруулбал

  1. баруун гурван аймгийг цахилгаанаар хангадаг баруун бүсийн эрчим хүчний систем,
  2. зөвхөн Говь-Алтай аймгийг хамарсан Алтайн бүс нутгийн эрчим хүчний систем,
  3. Өмнөговь аймгийг оруулаад төвийн эрчим хүчний систем,
  4. зүүн гурван аймгийг багтаагаад зүүн бүсийн эрчим хүчний системээр ажилладаг.

Улсын хэмжээнд нийт цахилгааны хэрэглээний 78 хувийг өөрсдөө үйлдвэрлэж, 22 хувийг нь хөрш орнуудаас авч байна.

Төвийн бүсэд нийт импортын хэрэглээний 22.9 хувийг, баруун бүсэд 8.4 хувийг нь ОХУ-аас авдаг. Говийн бүсэд эрчим хүчний импортын 58 хувь нь БНХАУ-аас хамааралтай.

Эрчим хүчний салбарын хэрэглээ жил ирэх бүр хурдацтай нэмэгдэж байна. Дотоодын Нийт Бүтээгдэхүүн(ДНБ) яаж өснө яг тэр шугаман холбоогоор эрчим хүчний хэрэглээ өсдөг.  

2030 онд гэхэд эрчим хүчний чадлын дутагдал 55 хувьд хүрэх магадлалтай. Тиймээс энэ салбарт шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөгжлийн 23 төсөлд 15.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай.

Тухайлбал дулааны цахилгаан станцын хүчин чадлыг өргөтгөх зургаан төсөл, эрчим хүчний шинэ эх үүсвэрийн зургаан төсөл, эрчим хүчний дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам сүлжээний долоон төсөл, байгаль орчинд ээлтэй, шинжлэх ухаан, дэвшилтэд технологид суурилсан эрчим хүчний дөрвөн төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Одоогоор 10 аймгийн нутагт дулааны станц барих ажил явагдаж байна. Тодруулбал Завхан, Архангай, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай, Ховд болон Багануур дүүрэгт төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Улаанбаатар хотод ч бас хэрэгжих шаардлагатай төслүүд бий. Амгалангийн дулааны станцын хүчин чадлыг 100 Гкал/ц-аар нэмэгдэгдүүлэх төсөл хэрэгжээд ирэх долоо хоногт нээлтээ хийхээр төлөвлөж байна. 

Дулааны II станцын дэд бүтцийг түшиглэн 300 MBт-ын цахилгаан станц барих төсөл санхүүжилтийн эх үүсвэрээ шийдвэрлэхээр ажиллаж байна. Мөн дулааны IV цахилгаан станцыг 500 тн/ц хүчин чадалтай зуухаар өргөтгөх төсөлд 205.20 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Дулааны III цахилгаан станцыг өргөтгөх төслийг ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр тус улсын Засгийн газартай хэлэлцэж байна.  

Нийслэл хотод цахилгаан станцын төслүүдийг цаг тухайд нь хэрэгжүүлэхгүй бол 2030 он гэхэд хүчин чадлын дутагдал 33 хувьд хүрэх тооцоо гарсан" гэв.

Уг хурлыг ЭХЯ, ШУА, Цөмийн Энергийн Комисс хамтран зохион байгууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (127.0.0.1)
    Тийм л юм бол худлаа чалчиж байхаар хурдан ажиллах хэрэгтэй. Мэргэжилтэй хүмүүсээр ажлаа хийлгээчээ. Болсон болоогүй аргалдаг чадваргүй сайдаа хурдан зайлуулаад өгөх хэрэгтэй
    2024 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Anodiin Dawaa guain us turugchiin stantsiig sudlaachee.Turiin 3 undurlugt hvrtel taniltsuilga hiih hvselt gargaad bhad ymarch chimee alga.meddegvin bol meddeg hvniin hamt duudaas asuul daa.mongoloo gesen setgel zvrh 3 undurlugt alguu.chadahgvi bol chaddag hvnd ni ajlaa ug l duu.Mongoldoo saihan amidramaar bn ard tvmen chin.
    2024 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Одоо хэдэн хувийн дутагдалтай байгаагаа мэдэх үү худлаа мэдээлэл байна
    2024 оны 04 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 7 цаг 35 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 12 цаг 50 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 13 цаг 7 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 13 цаг 49 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 13 цаг 59 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top