x

12 настай охиныг хүчиндэж, амийг нь хөнөөсөн Г.Гантулгад бүх насаар нь хорих ял өглөө

Дорноговь аймагт 12 настай охиныг хулгайлж, амь насыг нь хохироосон хэргийн анхан  шатны шүүх хурал өнөөдөр /2024.04.16/ Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оноосон байна. 

Шүүх хуралдаан хаалттай болсон бөгөөд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч охины ээж мөн өмгөөлөгчийн хамт оролцжээ. Шүүгдэгч Г.Гантулга нь өөрт ньхолбогдох зарим хэргийг хүлээгээгүй бөгөөд хохирогчийн ээж шүүх хурлын явцад нэг бус удаа бие нь муудаж эмнэлгийн тусламж авсныг эх сурвалж хэлжээ.

Шүүх хурал өмнө нь 2024 оны гуравдугаар сарын 29-нд товлогдсон ч хохирогчийн талаас өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг ханган, өнөөдрийг хүртэл хойшлох шийдвэрийг гаргасан юм. Шүүгдэгч Г.Гантулгад Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2.1 /Хүн хулгайлах/, 12.1 дүгээр зүйлийн 4 /Хүчиндэх/, 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн гэдгийг хуулийн байгууллагаас мэдээлсэн.

Хэргийн талаар сануулахад, 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдүгээр сургуулийн зүүн талын орон сууцны хорооллын байрнаас хичээлдээ явахаар гэрээсээ гарсан 12 настай охин сураггүй алга болж, эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан. Охиныг эрлийн багийнхан гурав хоног хайж, цогцсыг нь олсон байдаг. 12 настай охины цогцсыг Дорноговь аймгийн Мандах, Өмнөговь аймгийн Манлай сумын чиглэлээс олж, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (127.0.0.1)
    Айгаад алчихсан гэсэн үгэнд нь улсаараа итгэчихсэн ч байх шиг Шүүхээрээ цагдаагаараа ч итгэчихсэн ч байх шиг Айсан хүн алах уу Амьд мэнд орхиод зугтана Яагаад ийм харалган тэнэг дүгнэлт олноороо гаргадаг байна аа
    2024 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    ЮУ Л ГЭЖ ХУДЛАА ЯРИВАЛ ЯРИХ ХҮН ШҮҮ ДЭЭ АЙГААД АЛЧИХСАН ГЭДЭГ ҮГЭНД ИТГЭДЭГ НЬ ГЭНЭНИЙХ АЙХГҮЙ Ч АЛНА ШИЙДЧИХСЭН УГААСАА Л ҮЛ БҮТЭХ ЭТГЭЭД ШҮҮ ДЭЭ АЙГААД АЛЧИХСАН ГЭНЭ ШД ГЭЭД ЯРИАД БАЙХ ЮМ АЙСАН ХҮН БОЛ АМЬД ҮЛДЭЭГЭЭ ЗУГТАНА ШД
    2024 оны 04 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 7 цаг 28 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 12 цаг 43 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 13 цаг 0 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 13 цаг 42 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 13 цаг 52 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top