Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ерөнхий боловсролын 147-р сургуулийн сурагч нулимс асгаруулагч цацаж, 30 гаруй хүүхэд ЭХЭМҮТ-д эмчлүүлж байгаа талаар өмнө мэдээлсэн билээ. Хэргийн талаар мэдээллийг өнөөдөр 10:43 цагдаагийн байгууллага ирснийг хүлээн авч, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Урьдчилсан байдлаар тус сургуулийн 9-р ангийн сурагч биедээ авч явсан "нулимс асгаруулагч" мэт хий төлөвтэй зүйлийг ангийнхандаа сонирхуулах зорилгоор цацсан нөхцөл байдал тогтоогдож, тус сургуулийн сурагч, ажилтан, алба хаагчдын толгой өвдсөн, нулимс нь гоожсон, нүд хорссон гэх зовуурьтайгаар эмнэлгийн байгууллагын тусламж авсан байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.