x

Эмийн сангийн тусгай зөвшөөрөлтэй 2,142 ААН-ийн 365 нь албан тушаалтны хамаарал бүхий

Эмийн үнийн өсөлтийг хянан шалгах Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: 

  • Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудын эм худалдан авах үйл ажиллагаа
  • КОВИД-ын үеийн замбараагүй худалдан авалт (агуулахад хугацаа дууссан эм)
  • Эмийн үнийн мэдээллийн ил тод байдал
  • Чанаргүй болон хугацаа дууссан эмийн устгал
  • КОВИД-ын үеийн эмийн устгал

Энэ үеэр эмийн сангийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй 2,142 ААН-үүдийн 365 буюу 17 хувь нь эм хангамжийн байгууллагуудын төрийн зохицуулалтыг хэрэгжүүлэх эрх бүхий албан тушаалтнуудын хамааралтай байгааг шинжээч танилцууллаа. 

УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн М.Оюунчимэг:

-"Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар, аймгийн эрүүл мэндийн төвүүдийн бүх дарга нар хамааралтай гэж гарсан байна. 

Аймаг, нийслэлийн удирдлагуудад эмийн сан нээх эрхийг нь өгчихсөн болохоор хүний нөөцийг нь хүртэл бэлдэхийн тулд  магадлан итгэмжлэл аваагүй "Энэрэл" сургуульд цахимаар олон хүнийг бэлтгээд төгсгөсөн. Яагаад гэвэл аймаг, орон нутгаас захиалга ирсэн зэрэг хууль бус зүйлсийг ярьж байсан. Ийм хуулийн цоорхой яаж нээгдэв. Үүнд тодорхой мэдээлэл авахыг хүсэж байна. 

2019 онд эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг эрс нэмэгдүүлж, 1.4-1.5 их наяд болгосон. Үүний дараа иргэд эмийн сангуудад урт дараалал үүсгэдгийг болиулсан гэж ярьж байсан. Дээрх санхүүжилт эсрэгээрээ олон албан тушаалтны хувийн эмийн сангууд цэцэглэн хөгжих боломжийг нээж өгсөнд хувьдаа маш их харамсаж байна. 

Уг нь энэ төсвийн мөнгийг хоёр дахин нэмсэн шалтгаан нь иргэдийн эм, тарианд, эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулж байгаа санхүүгийн ачааллыг эрс бууруулах тооцоо судалгаанд суурилсан. 

Тухайлбал эмийн хөнгөлөлт 2019 онд 40 тэрбум байсныг 2024 онд 137 тэрбум, өнгөрсөн жил 90 тэрбумаар нэмж өгсөн. Энэ мөнгөөр эмийн сантай том дарга нарын компаниудыг санхүүжүүлж байгаа нь бодитоор харагдаж буй. Тиймээс хуулийн ямар заалт тухайн боломжийг олгож өгсөн бэ гэдэгт хариулт өгнө үү. 

Шинжээч: 

-"Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар эмийн сангийн тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа орон тооны бус тусгай зөвшөөрлийн шинжээчийн танилцуулснаар Орон тооны бус тусгай зөвшөөрлийн комисс олгож байгаа.

Хуулийн энэ заалт нь албан тушаалтнуудын хамаарал бүхий ААН, байгууллагад нөлөөлөл үзүүлсэн байхыг үгүйсгэхгүй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 8 цаг 20 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 13 цаг 35 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 13 цаг 52 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 14 цаг 34 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 14 цаг 44 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top