Эрүүгийн цагдаагийн албанаас нэр бүхий иргэний ажлын байранд өнөөдөр нэгжлэг хийж байна.
Энэ мэдээллийн мөрөөр ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад,
"Иргэн Р.Базараагийн ажлын байранд нэгжлэг хийгдэж байна. Хууль бусаар мөнгө угаах, сонгуулийг санхүүжүүлсэн байж болзошгүй үндэслэлээр нэгжлэг, шалгалт хийгдэж байна гэсэн мэдээлэл бидэнд ирсэн.
Ажиллагаа явагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэдэг хариултыг өгчээ.