x

Намууд эрс шинэчлэлт хийж чадахгүй бол улс төрийн тавцангаас алга болно

RARA AVIS (лат. ховор шувуу) Ийм гарчигтай бэсрэг өгүүллэгийг Оросын алдарт зохиолч А.Чехов 1886 онд бичжээ. Энэ өгүүллэгт эрүүгийн хэргийн тухай роман бичдэг зохиолч цагдаагийн даргаас бүх төрлийн хулгайч, луйварчидтай танилцуулахыг хүсэхэд нь маш хурдан биелүүлжээ. Ганц хоёр шударга, ёс жаягтай хүнийг бас олж өгөөч гэхэд цагдаа гүн бодолд орж, толгойгоо маажжээ. 

Монголын уудам нутаг дээр шударга улс төрч, төрийн түшмэд бас “rara avis” болчихоод байгааг сүүлийн өдрүүдийн үйл явдлууд бэлхнээ харуулж байна. Төрийн түшээд ЖДҮХС, Засгийн газрын бонд, АСЕМ-ийн хөрөнгөнөөс хэрхэн завшиж ирсэн баримтууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарж, олон нийтийн сүлжээ ард иргэдийн уур бухимдлаар “буцалсаар” байна. 

МАНАНД төөрсөн эдийн засаг

АН төр засгийн эрх барьж байсан 2012-2016 онуудад хаадын нэрээр бонд гаргаж 3 тэрбум доллар зээлж аваад төсөв, тооцоогүй түмэн төслийн нэрээр төрийн түшээд хуваан авав. Мах гурилын нөөц бүрдүүлж үнийг нь тогтворжуулах, барилгын салбарыг дэмжих, орон сууцны хөнгөлөлттэй зээл олгох, шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах, өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах, нүүрсний аюулгүйн нөөц бүрдүүлэх, түлш, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах, эрчим хүчний үнэ, тарифыг тогтворжуулах, агаарын бохирдлыг бууруулах зэрэг гоё нэртэй мянган хөтөлбөр зохиосон нь удирдан зохион байгуулсан түшмэдийг баяжуулав. Эдгээр хөтөлбөрүүдийг Засгийн газар нь биш, Төв банкнаас нь санхүүжүүлж нийт 5.4 их наяд төгрөг олгосны төлбөрийг татвар төлөгчид төлөв. Төсвийн зарлага эрс өсч, төр нь өрөнд баригдаж, үнэ өсч, төгрөгийн ханш буурав.

МАН 2016 онд төрийн эрх авснаасаа хойш өнөөг хүртэл дээрх ЖДҮХС-аас төрийн түшээд, тэдний компаниуд сүүлийн 2 жилд 115 тэрбум төгрөг луйвардсан нь өнгөрсөн долоо хоногоос ил болж, жинхэнэ ЖДҮ эрхлэгчдийн жигшил, дургүйцлийг төрүүлсээр байна. Энэ сангийн нууцыг МАН-ын доторх фракцын өрсөлдөөн анх задалжээ. Одоо бусад 28 сангийн луйврыг шалгахыг иргэд шаардаж байна. 

Ийнхүү төр засгийн эрх мэдлийг эвсэн болон, ээлжлэн барьж ирсэн МАНАН-ын бүлэглэл, их хурлын гишүүд, төрийн сайд, түшмэдийн дотроос нийтийн хөрөнгийг хулгайлж, зувчуулсныг нь биш, зувчуулаагүйг нь жагсаавал цаг, цаас хэмнэхээр болж байна.

Шударга түшмэд олоход хэцүү болсны бас нэг шалтгаан нь тэд бүр байхгүйдээ биш, тэдэнд итгэхэд хэцүү болсонтой ч холбоотой. Хулгайлдаг түшмэд хэвийн, шударга нь гайхамшигт үзэгдэл болоод байна. Төрийн бүтцийн дээд тал нь төсөв, бонд, тендер, хөтөлбөр, төрийн худалдан авалт нэрээр хулгайлаад хориод жил болсон учир, дунд доод тал нь бүр цагаандаа гарч ил задгай авлига шаардах болжээ. 

Төр засаг нэгэнт ийм болсон учир шударга бизнесийн орон зай хумигдсаар, ажлын байр цөөрсөөр, гадаад улсыг зорих ажил хайгчдын цуваа тэлсээр байгаа. Улс оронд ажилгүйдэл, ядуурал газар авч, иргэдийн ирээдүйдээ итгэх итгэл алдарсаар.

Гэхдээ улс оронд болж буй өнөөгийн үйл явдал нь монголчууд, төр засгийн өмнө нэгэн түүхэн сорилт бас нэг түүхэн боломж олгож байна.

Түүхэн боломж

Нийтийн хөрөнгийг төрийн түшээд завшсан нь ил тод болж буй энэ цаг үе монголчуудын өмнө төр засгаа институтийн хувьд засч бэхжүүлэх сайхан боломж олгож байна. Бид юуны өмнө дараах алхмуудыг хийх шаардлагатай. Үүнд:

  • Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах замаар, ардчилсан улс орны нийтийн засаглалын гурван тулгуур буюу хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн ялгаа, үүрэг, хариуцлагыг нь шинэчлэн тодруулах замаар бие даасан, тэнцвэртэй, харилцан хяналттай болгох.

  • Нийтийн засаглалыг ил тод нээлттэй, хариуцлагатай, эгэх хариуцлагатай (accountable) болгох.

  • Хуулийн засаглалыг бэхжүүлэх буюу хуулийн өмнө хүн бүр ижил тэгш байх зарчмыг хэрэгжүүлэх.

  • Иргэд орлогоо нэмэгдүүлэх эдийн засгийн эрх чөлөөг олгох, иргэний нийгмийг бэхжүүлж, иргэдийн хяналтыг сайжруулах, төрийн өмчийн бүх компанийг хувьцаат компани болгох зэрэг болно.

Түүхэн сорилт

Улс төрийн намууд юуны өмнө хоёр том нам, МАН ба АН-ын гишүүдийн өмнө түүхэн сорилт ирлээ. Намууд дараах алхмыг хийх ёстой. Үүнд:

  • Улс төрийн намууд нийтийн хөрөнгийг завшсан гишүүн нэг бүрт, дарга, цэрэг гэхгүй хариуцлага тооцох.

  • Хариуцлага, оролцооны тогтолцоо, намын санхүүжилтийн арга хэлбэрээ шинэчилж, ил тод болгох, дотоод ардчиллаа хөгжүүлэх.

  • Намууд институтийн хувьд бэхжих буюу нэг хүнээс хамаардаггүй болох зэрэг болно.

Намууд хэрэв эрс шинэчлэлт хийж чадахгүй бол улс төрийн тавцангаас алга болно.

Д.Жаргалсайхан /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 1 цаг 34 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 1 цаг 43 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 2 цаг 6 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 22 цаг 33 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 22 цаг 55 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү...
Top