Цахим орчинд “УИХ-ын гишүүн 14 настай охин хүчиндсэн гэх хэрэгт холбогдож, Нийслэлийн прокурорын шатанд дарагдсан” гэх мэдээллүүд гарсан.
Энэ талаар Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-ын Олон Нийттэй Харилцах Албанаас тодрууллаа.
"Цахим сүлжээнд гарсан дээрх мэдээлэлтэй холбоотой гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэг мөрдөх байгууллагад бүртгэгдээгүй, шалгагдсан тохиолдол байхгүй. 14 настай охиныг УИХ-ын нэр бүхий гишүүн хүчирхийлсэн хэрэгт холбогдож, Нийслэлийн прокурорын шатанд дарагдсан гэдэг нь ташаа мэдээлэл" гэв.