Говь-Алтай аймагт "Мэргэжлээ крашлая" арга хэмжээг өчигдөр зохион байгуулжээ.
Насан туршийн боловсролын төв, "Хан-Алтай ресурсс" ХХК хамтран Ерөнхий Боловсролын Сургуулиудын сурагчдын төлөөллийг арга хэмжээд оролцуулж, уурхайн төслийн талбайтай танилцуулсан байна. Энэ нь хүүхэд залуучуудад ирээдүйн ажил мэргэжлийн чиг баримжаа өгөх, мэргэжлээ сонгоход нь туслах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг олгох зэрэг олон талын ач холбогдолтойг зохион байгуулагчид нь хэлж байна.
Уг арга хэмжээнд Ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн 11-12 дугаар ангийн 30 сурагч оролцжээ.
Эх сурвалж: Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар