Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 10-ны 15:00 цагийн үед “Сонгинохайрхан дүүргийн угсармал байрны урд тоглоомын талбайд хэсэг бүлэг хүүхэд нэг охиныг зодоод, дээрэлхээд байна” гэх дуудлага, мэдээлэл иржээ.
Дүүргийн цагдаагийн газрын алба хаагчдыг очиход 15 настай эмэгтэй хүүхдийг 15-17 насны насны гурван эмэгтэй хүүхэд нийлж, зодож байсныг зогсоож, хүүхдүүдийг гэрийнхэнд нь хүлээлгэж өгчээ. Мөн уг хэрэг дээр шалгалтын ажиллагааг явуулж байгааг ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээллээ.
Мөн эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулж, хүүхдээ хэнтэй нийлж, нөхөрлөж байгаа талаар мэдээлэлтэй байх, болзошгүй эрсдэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж, холбогдохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Сэтгэгдэл (6)