Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух хаягтай, 13 настай С.Элбэрэл 2024 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн14:00 цагт хичээлдээ явна гэж гэрээсээ гарч яваад одоог хүртэл ирээгүй, сураггүй алга болсон талаарх гомдол мэдээллийн дагуу алга болсон хүүхдийг Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байгаа тухай өнөөдөр өглөө ЦЕГ-аас мэдээлсэн билээ.
Тэгвэл, ойролцоогоор цагийн өмнө охиныг эсэн мэнд олсон байна. Мөн цагдаагийн байгууллагаас "охиныг эрэн хайхад хамтран ажиллаж, мэдээлэл ирүүлсэн иргэд та бүхэнд талархал илэрхийлье" гээд хүүхэдтэй холбоотой хувийн мэдээлэл бүхий зураг, постыг олон нийтийн цахим сүлжээнээс устгахыг уриалсан байна.