Өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд шашны зан үйл хийсэн иргэн гал тавьжээ. Хүрээлэнгийн ажилтнууд шуурхай ажиллан галын тархалт нэмэгдэхээс нь өмнө бүрэн унтрааж, уг иргэний цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн байна.
Болсон үйл явдалтай холбогдуулан ҮЦХ-ийн захиргаанаас ногоон байгууламж, нийтийн өмчид ариг гамтай хандахыг уриалжээ. Мөн хогоо хогийн саванд хийж, ногоон байгууламжийг сүйтгэхгүй байхыг анхааруулсан байна.