x

Ц.Төрхүү: S'Outlet-ийн буурин дээр үерийн хамгаалалтын 4.5 м өндөр темөр бетон далан барина

Гэрэл зэргийг MPA агентлаг

Сэлбэ голын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажлын тендерийг зарлаад байгаа. Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү өнөөдөр "S'Outlet" дэлгүүрийн талбайд ажиллаж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Ц.Төрхүү:

-"Голын голдирлыг нарийсгаж, барилга байгууламж барьсан S'Outlet" дэлгүүрийг гуравдугаар сараас эхлэн буулгаж байна. Дэлгүүрийн дөрвөн объект байснаас өнөөдрийн байдлаар дөрвөн давхар объект, агуулах, гурван хүчдэлтэй цахилгаан эрчим хүчний дэд станцыг буулгасан.

Одоо таван давхар үндсэн барилыг буулгаж байна. Уг барилга нь төмөр бетонон хийцээр хүчитгэсэн. Цахилгааны монтаж, шилэн фасадыг авч байна. Төмөр бетоноор хүчитгэсэн хананы углуургыг нэг бүрчлэн хийн гагнуураар сулласан байдалтай байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал болон замын хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд шөнийн цагаар "Буянгийн" замыг хааж, кранаар төмөр бетонон хануудыг авна. Дөрөвдүгээр сарын 15-нд буулгаж дуусгахаар төлөвлөж байна. 

"S'Outlet" дэлгүүрийн барилгын газар дээр өөр барилга барихгүй. Нийт 1.5 км урттай, 4-4.5 метрийн өндөр, темөр бетонон хийцтэй үерийн далан барина. Мөн голын голдирлыг өөрчилсөн байршлын сувагчлалыг нээхээр ажиллаж байна. Үүний зураг төслийг 2023 онд хийж дууссан, өнгөрсөн долоо хоногт тендер зарласан. Нийт төсөв 20 тэрбум төгрөг. Энэ жил есөн тэрбум төгрөгийг зарцуулна. Тендерт шалгарсан компани ажлаа гүйцэтгэсний дараа мөнгөө авна" гэв.

 

зураг

 

Сэлбэ голын үерийн даланг сувагчлах ажил хийгдэж эхэлсэн. 2023 онд үер болсноос хойш далангуудын зураг төслийг хийсэн. Улаанбаатар хотод 23 байршилд үерийн далан барих зураглалыг хийж байгаа юм. Зураглал нь инженерийн шийдлүүд гардаг учраас удаан хийгдэнэ. 

Улаанбаатар хот өнгөрсөн хоёрдугаар сарын 15-наас хойш гамшгийн шар түвшинд шилжээд байгаа. Энэ хугацаанд Сэлбэ голын мөсийг гаргаж авснаар хоёр удаагийн шар усны үерийг хохирол багатай давлаа.

Өнөөдрийн байдлаар Наадамчдын гудамж, Яармагийн зам, Харүмафүжи сургуулийн хойд талд, Нисэхээс Яармаг руу орох замд Богд уулын ус их орж ирж байна. Уг байршилд ус соруулах гурван машин өдөр бүр ажиллаж байна.

Чингэлтэй, Баянхошуу, Толгойтын сувагчлалд энэ байдлаар ажиллаж байгаа юм"  гэж ярилаа.

"S'Outlet" дэлгүүрийн буурин дээр 20 тэрбумаар үерийн хамгаалалтын байгууламж барих гэж буйг оршин суугчид эсэргүүцэж буй талаар "Оршин суугчдын амь нас, эд хөрөнгө, эрх ашгийг хамгаалж, үерийн даланг төмөр бетонон хийцтэй болгохыг баяртайгаар хүлээж авах болов уу гэж бодож байна. Үүний тулд хийнэ.

Үерийн далан, инженерийн байгууламж барихад хөрөнгө их зарцуулагддаг. Гэсэн ч байгалийн гамшгийн үед түүнээс илүү буюу хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалдаг. Шинжлэх ухааны үндэстэй, зураг төсөл, тооцоо судалгааг үндэслэж, үерийн даланг хийх юм. Энэ зундаа багтааж барина.

Улаанбаатарт 23 байршилд үерийн далан байгуулахаар 30 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн. БНСУ, ОХУ, Казахстанд үерийн гамшиг болж их хохирол амсаж байгааг харж байгаа байх. 

Байгалийн гамшиг болно гэдгийг мэдсээр байж хамгаалах үйл ажиллагааг явуулахгүй байж болохгүй.

Акуа Гарден хорооллыг буулгах асуудал шүүхийн шатанд яваа. Шүүхийн шийдвэрийг хүлээхээс өөр аргагүй.

Сэлбэ голын мөс тавдугаар сарын 15-н орчимд бүрэн хайлж дуусна. Үүний дараа урсац бүрэн явагдана. Одоогоор голын урсцыг хаасан бургасны хог, хагшаасыг цэвэрлэж байна.

Бидний хийж буй ажил зарим хүнд таалагдахгүй байж болно. Шинжлэх ухааны үндэслэлтэй, зураг төслийн дагуу аюулаас хамгаалах нь чухал юм" хэмээн тайлбарлалаа.

 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 9 цаг 22 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 14 цаг 37 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 14 цаг 53 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 15 цаг 36 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 15 цаг 46 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top