Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны шинэ буудлын “Миний дэлгүүр”-ийн агуулахад өнөөдөр 10:28 цагт гал гарч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, СХД-ийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29, 26 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна. 15:38 цагийн байдлаар "галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна" гэсэн мэдээллийг өгчээ.
Алба хаагчид галыг бүрэн унтраасан боловч агуулах бүхэлдээ шатсан байна. Галыг унтраах явцад хоёр алба хаагч бэртлийн улмаас эмнэлэг хүргэгдэж, нэг алба хаагч амиа алдсан байна. Галыг бүрэн унтраасны дараа түүнийг агуулахын дотроос олжээ.
НОБГ-аас хийсэн мэдээллээр амь үрэгдсэн алба хаагч Онцгой байдлын албанд 20 гаруй жил ажилласан, бага насны таван хүүхэдтэй айлын аав байжээ.
Амь үрэгдсэн алба хаагчийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.