x

Хашаа хороогоо цэвэрлэх, аялал зугаалгаар явахдаа ил гал гаргахгүй байхыг анхааруулав

УОК-оос шар усны үер болон ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү:

-Цаг уур, орчны шинжилгээний газраас дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд төмөр зудтай нэг сум, цагаан зудтай зургаан аймгийн 17 сум, цагаанаар зудархуу долоон аймгийн 13 сум, нийслэлийн нэг дүүрэг байна.

Одоогоор малын хорогдол 6.3 саяд хүрсэн. Энэ нь нийт малын 6.9 хувьтай тэнцэх тоо юм. Цаг агаар дулаарч байгаа учраас голуудын сав нутгаар шар усны үеэр буух эрсдэл өндөр байна. Өнөөдрийн байдлаар Сэлбэ, Санзай орчимд мөсөн дээгүүр устай байна. Сэлбэ, Дамба орчмын усны түвшин 131 см байгаа юм.

2024 он гарснаар давхардсан тоогоор нийслэлийн есөн дүүрэг, 10 аймгийн 14 суманд голын халианы усанд автсан дөрөв, гүний болон хөрсний шар усанд автсан 88 тохиолдлын дагуу Онцгой байдлын алба хаагчид ажилласан. 

Нийслэлийн Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат: 

-2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш шар усны дуудлага 110 удаа ирсэн. Шар усны үерийн эрсдэлтэй бүсэд буусан 388 айл өрх зөвшөөрөлгүй, 1,487 айл өрх зөвшөөрөлтэй боловч эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа. 

Одоогоор 521 алба хаагч, 138 машин механизмтай 10,000 орчим тонн усыг соруулж, 5,600 тонн суваг татаж, зургаан гүүрний сувагчлалыг гаргаж, 150 тонн мөс зөөвөрлөсөн. 10 орчим тонн лаг шаврыг зөөвөрлөсөн байна. 

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр: 

-Энэ онд улсын хэмжээнд зургаан аймгийн 10 суманд 12 удаагийн ой, хээрийн түймэр гарсан. Өчигдөр гарсан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат сумын түймрийг өнөөдөр өглөө унтраасан. 

Сүхбаатарын Эрдэнэцагаан суманд гарсан түймэр нь айлын өвөлжөөнөөс эхэлсэн гэх мэдээлэл Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгдсэн. ОБЕГ-аас хүргэж буй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээллийг иргэд өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэх шаардлагатай байна. 

Өчигдөр Улаанбаатар хотод шар өвсний түймрийн гурван удаагийн дуудлага бүртгэгдсэний дагуу НОБГ-ын алба хаагчид ажилласан. Хаврын дулааны улиралд хашаа хороогоо цэвэрлэх, аялал зугаалгаар явах үедээ байгаль орчинд ил задгай гал гаргахгүй, татсан тамхи болон чүдэнзний ишийг хаяхгүй байхыг анхааруулж байна гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 9 цаг 28 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 14 цаг 42 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 14 цаг 59 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 15 цаг 42 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 15 цаг 52 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top