Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд өчигдөр буюу 04 дүгээр сарын 06-ны 13:40 цагт гарсан хээрийн түймрийг 07-ны 00:40 цагт бүрэн унтраажээ. Түймэрт урьдчилсан байдлаар 20000 га талбай өртсөн байна.
Харин тус аймгийн Асгат суманд мөн өдрийн 17:25 цагт гарсан хээрийн түймрийг 07-ны 07:00 цагт бүрэн унтраасан бөгөөд урьдчилсан байдлаар 14000 хээрийн талбай өртлөө.
Хаврын хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан ой, хээрийн түймрийн дуудлага эрс нэмэгдэж байгаа тул ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.