Булган аймгийн Орхон сум, Арбулаг багийн иргэн гуравдугаар сарын 21-ний 11:00 цагийн үед малаа хариулахаар мотоциклтой гараад одоог хүртэл сураггүй байгаа тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 2024 оны дөрөвдүгээр сарын 4-ний 10:25 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагч эрэлч нохойн хамт, мөн цагдаагийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнуудын хамт эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Мөн Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум Хатгал тосгоны иргэн дөрөвдүгээр сарын 2-ны 21:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2024 оны дөрөвдүгээр сарын 4-ний 17:42 цагт хүлээн авч эрэн хайж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл (1)