Засгийн газрын ээлжит хуралдаанаар Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл нүхэн гарц бүхий авто зам, гүүр, гүүрэн байгууламжийг барьж байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ.
Тус ажлын хэсгийг Нийслэл хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан ахлах аж. Мөн Засгийн газрын зарим сайд гишүүнээр ажиллах бөгөөд нарийн бичгийн даргын үүргийг Улаанбаатар хотын Захирагч гүйцэтгэх юм.
Захирамжийн хэрэгжилтийн явц, дүнг Засгийн газрын хуралдаанд 14 хоног тутамд танилцуулахыг Ажлын хэсгийн даргад Ерөнхий сайд үүрэг болгожээ.
Одоогоор Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэлх 15.3 км нүхэн гарц бүхий авто замын урьдчилсан судалгааг хийж байна.
Сэтгэгдэл (1)