x

Шар усны үерийн эрсдэлтэй бүсэд байгаа 1487 айл өрхийг нүүлгэх шаардлагатай

Нийслэлийн онцгой комиссыннарийн бичгийн дарга Д.Оюунбат шар усны үерийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Улаанбаатарт шар усны үерийн эрсдэлтэй бүсэд байгаа 1487 айл өрх нүүх шаардлагатай бөгөөд үүнээс 388 нь огт зөвшөөрөлгүй аж. Шар усны үер хэзээ нэгэн цагт болж, гуу жалга руу ус орж ирнэ гэдгийг тэрбээр онцоллоо.

Гуравдугаар сарын 10-наас хойш өнөөдрийг хүртэл шар усны үерийн 100 гаруй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Холбогдох мэргэжлийн байгууллага, дүүргийн 450 гаруй ажилтан 125 техник хэрэгсэлтэйгээр 8500 гаруй тонн усыг соруулж, 6500 гаруй суваг шуудуу татах, гурван гүүрний сувагчлал гаргах, 150 тонн мөс тээвэрлэх, 3000 тонн хог лаг хагшаасыг зөөж, тээвэрлэжээ.

Өчигдөр шар усны үерээс шалтгаалан гурван өрх зайлшгүй нүүх шаардлагатай байсан ч тухайн айлын эзэд хүсээгүй учраас гэр доторх эд хогшлыг нь нүүлгэн шилжүүлсэн байна. Одоогийн байдлаар долоон дүүргийн 38 хорооны давхардсан тоогоор 1693 айлд нүүх мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд тэдэнд Баянзүрх, Налайх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн зургаан байршилд шилжих газрыг зааж өгсөн байна. Эдгээр газар нь хүн амьдрах боломжтой суурьшлын бүс юм. Гэвч одоогоор нүүгаагүй байна. Шар усны үерээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг давтамжтай хүргэдэг ч иргэд тоохгүй байгааг албаныхан хэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 10 цаг 40 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 15 цаг 54 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 16 цаг 11 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 16 цаг 54 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 17 цаг 4 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top