Өнөөдөр Аутизмыг таниулах дэлхийн өдөр.
Аутизм нь хүний бусадтай харилцах, нийгмийн харилцаанд орох, мэдээллийг хүлээж авч, ойлгох чадварт нөлөөлдөг өргөн хүрээний эмгэг юм.
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ны энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрт аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүл, асран хамгаалагчдыг ойлгож, хүлээн зөвшөөрч, бас хайрлахыг уриалсан олон нийтийн үйл ажиллагаа болон сайн дурын хөдөлгөөнүүд өрнөдөг.
Анх 1972 оноос хойш АНУ-ын Аутизмын нийгэмлэг, дөрөвдүгээр сарыг “Аутизмыг таниулах сар” болгож, энэ талаарх ойлголт, мэдээллийг түгээхээс гадна боловсрол, эрүүл мэнд, ажил эрхлэлт зэрэг нийгмийн цогц үйлчилгээг жигд хүртэх боломжийг олгохын төлөө дуу хоолойгоо нэгтгэсээр иржээ.