x

Шинээр тусгай зөвшөөрөл авсан ББСБ-уудын сертфикатжуулах сургалт болно

Санхүүгийн зохицуулах хорооноос 2016 онд баталсан “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам”-д ББСБ-ууд тусгай зөвшөөрлөө авснаас хойш зургаан сарын дотор мэргэшүүлэх сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байхаар заасан. Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо /МББСБХ/-ноос Хороотой байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу шинээр тусгай зөвшөөрөл авсан ББСБ-уудын удирдлагуудын сургалтыг улирал тутам зохион байгуулж байна. Мэргэжлийн чадавхи, ур чадварыг дээшлүүлэх, үүрэг хариуцлагыг өндөржүүлэхэд чиглэсэн агуулга бүхий уг сургалт ирэх долоо хоногт болох гэж байна.

Хоёр өдөр үргэлжлэх энэ улирлын сургалтаар харилцагчийг таньж мэдэх, сэжигтэй болон бэлэн мөнгөний гүйлгээг хэрхэн мэдээлэх тухай, ББСБ-ын эрсдэлийн төрлүүд түүний удирдлага, олон улсын бичил санхүүгийн байгууллагын хөгжлийн чиг хандлагын талаар хичээлийг Хороо болон Холбооны мэргэшсэн багш нар заана. Мөн “Ганабелл” институтээс ББСБ-ын үйлчилгээний стандарт, харилцагчийн үйлчилгээний талаар, Монголын дотоод аудиторуудын институтээс ББСБ-ын засаглал ба үр дүнтэй дотоод хяналтын механизмыг бий болгох талаар тус тус заах юм. Түүнчлэн сургалтын хүрээнд ББСБ-уудын удирдлагууд шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, гүйцэтгэлтэй холбогдон гарч буй хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, шүүхийн бус журмаар шийдвэрлэх арга зам, арбитр гэж юу болох, арбитрыг үйл ажиллагаандаа ашиглах боломж, компанийн тухай хууль болон компанийн засаглалын кодекс, ТУЗ-ийн ажиллах дүрэм зэрэг өргөн сэдвийг хамруулан үзэх юм.

Энэ оны гуравдугаар улирлын байдлаар Хорооноос 13 ББСБ шинээр тусгай зөвшөөрөл аваад байгаа бөгөөд сургалтад эдгээр байгууллагуудаас гадна шинээр ББСБ-уудын удирдлагад томилогдсон албан тушаалтнууд хамрагдана.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 12 цаг 52 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 18 цаг 6 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 18 цаг 23 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 19 цаг 6 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 19 цаг 16 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top