x

Сум, хороо бүрд гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллуулахаар болжээ

Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн 2024 оны анхдугаар хурал өчигдөр болж, энэ онд тус зөвлөлөөс хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгах саналуудыг хэлэлцлээ.

Мөн Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулж, хүүхдийн тоглоомын талбайн стандартын хэрэгжилт, хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдлын талаар танилцуулсан юм.

Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулга энэ оны нэгдүгээр сарын 13-нд батлагдсан бөгөөд есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Шинэчилсэн найруулгаар хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлж, хүүхдийг үл хайхрах хүчирхийлэл болон үе тэнгийн дээрэлхэлтийг хуульчилсан байна.

Мөн нэгжийн Засаг дарга нарын хүүхэд хамгааллын чиглэлийн чиг үүрэгт өөрчлөлт орсон тул энэ чиглэлийн үйл ажиллагаа, арга хэмжээг өргөжүүлэн хэрэгжүүлэх боломжтой болжээ. Энэ хүрээнд сум, хороо бүрд гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллах бөгөөд нийслэлд 387, орон нутагт 592 нийгмийн ажилтан ажиллуулах юм. Тус хуулиар хүүхэд хамгааллын үйлчилгээг шинэчилж, шуурхай тусламжийн үйлчилгээ, хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үйлчилгээ гэсэн гурван хэлбэртэй байхаар тусгасан байна.

"487 хүүхдийн тоглоомын талбайд шалгалт хийхэд суурилуулалт болон холбох хэрэгсэл дутуу зэрэг нийтлэг зөрчил илэрчээ" 

2020 оноос хойш нийслэлийн хэмжээнд буй хүүхдийн тоглоомын 976 талбайд судалгаа хийжээ. Уг судалгаагаар 803 нь стандартын шаардлага хангаагүй буюу ашиглалтын шаардлага хангахгүй, засвар үйлчилгээ дутагдалтай гэсэн нийтлэг зөрчил илэрсэн байна. Улмаар 2022 онд Хотын стандартын хүрээнд Хүүхдийн тоглоомын талбайн стандартыг дээрх үзлэг шалгалт, судалгаанд үндэслэн боловсруулж, НИТХ-аар батлуулсан юм.

Шинэ стандарт батлагдсан тул 2023 онд хүүхдийн тоглоомын 487 талбайд шалгалт хийхэд гадаргууг хатуу хучилттай гүйцэтгэсэн, бүрэн бус буюу ашиглалтын шаардлага хангахгүй, суурилуулалт болон холбох хэрэгсэл дутуу эсхүл ил гарсан боолтыг далдлаагүй, тохиромжгүй байрлалд байгуулсан зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. Үүнтэй холбоотойгоор илэрч буй зөрчлийг арилгах, стандартын шаардлагад нийцүүлэх зөвлөмж, мэдэгдлийг Хотын стандарт, хяналтын газраас холбогдох нутгийн захиргааны байгууллагууд болон Сууц өмчлөгчдийн холбоодод хүргүүлэн, арга зүйгээр ханган ажилласан байна.

"Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлийн байгууллага байхгүй"

Дэлхий даяар эрүүл мэндийн салбарт ажиллагсдын ердөө нэг хувь нь сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг аж. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хувьд кабинет, тасгийн түвшинд 11 байгууллага сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлийн байгууллага байхгүй.

Хүүхэд хамгааллын хүрээнд гэр бүлийн хүчирхийлэл, өсвөр насны жирэмслэлт болон сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг чухалчлах шаардлагатай байгааг Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн дэд тэргүүн О.Номинчимэг онцлов.

Зөвлөлийн гишүүдийн зүгээс хүүхэд хамгааллын байгууллагууд дахь сэтгэл зүйчийг нэмэгдүүлэх, сэтгэл зүйчдийг чадавхжуулан, цалин, нийгмийн хангамжийг сайжруулах, хүүхдүүдийн дундах электрон тамхины хэрэглээ, бэлгийн боловсролд онцгойлон анхаарах зэрэг саналыг хэлж байлаа. Мөн зөвхөн хүүхэд хамгааллын чиг үүргийн гэлгүй бүх байгууллага санал санаачилга гарган, манлайлж ажиллах хэрэгтэйг онцолсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 11 цаг 32 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 16 цаг 47 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 17 цаг 3 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 17 цаг 46 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 17 цаг 56 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top